
Балетчин Сүнээ БИЕ давхар болсон уу
Балет бүжгийн сургалтын төвтэй Б.Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэж анх олонд танигдсан.

Тиймээс Алаг морьт баатрын зээ охин Ардын намын ах нарт таалагддаг бололтой. Нэр холбогдон хардагдсан хүн нэг бус. Засгийн газрыг шийдвэрийг урьдчилж мэдээлдгээс болоод томчуудтай холбоотой гэх болсон. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгууль шyвтарч байхад Булган аймгаас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой зураг гарч, Б.Сүнээ ахынхаа нэр хүндэд тoм cэв суулгасан удаатай. Мөн инстаграммд алдартай, Сүнээ байнга зургаа оруулдаг хар машиныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ авч өгсөн гэж шyyгиад авсан ч тэрбээр энэ талаараа Бат-Эрдэнэ гишүүн бол тэдний ойрын хамаатан гэдэг тайлбараар тагласан билээ.

Харин гандан буурдаггүй Сүнээ “Машиндаа их хайртай. Их бэлэгшээж хүсэж авч билээ… Учир нь Талийгаач Г.Батхүү агсны охин Цэлмэгээс энэ машинаа ямар ч урьдчилгаагүй бүтэн мөнгөө төлөөд шууд авч байлаа. Ганхөлөг бид сайхан найзууд, надад яриад хямдхан ч өгсөн…” гэж тайлбарласан билээ.

Балетын сургалтын төвөө хаагаад удаагүй Б.Сүндэръяа сүйн бөгж авсан тухай сайтууд жиг жуг хийж байв. Энэ тухайгаа мөн л ил зарлан бичиж, хайр дурлалаа, шинэ шатанд гарч байгаа харилцаагаа тунхаглалаа. Гэвч Б.Сүндэръяагийн сүйт залуу одоо хүртэл олонд үзэгдсэнгүй. Энэ сүйн бөгжний эзэн хэн бэ, эсвэл сенсйац дэгдээх дуртай Б.Сүнээ өөртөө сюрприз барив уу гэхчлэн xapдуулж байв.

Тэгвэл сошиал ертөнцөд түүний жин нэмсэн зураг цацагдаж, сошиал сэдэв болоод амжив. ТВ5 телевизид мэдээний хөтлөгч хийж буй тэрбээр саяхан болсон тус телевизийн 20 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр ийн олны өмнө тусаад авчээ.

Ийнхүү тэрбээр удаан нуусан нууц нь ил болж ирэх онд ээж болохоор зэхэж буй бололтой нууц задарчээ.