Жүжигчин Дооёо БЦДБЧ-н дарга, Ж. Алтаншагай Дуулга студийн дарга болсон уу

Read Time:1 Minute, 5 Second

Жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэнг хүмүүс андахгүй мэднэ.

Тайз дэлгэцийн томоохон уран бүтээлүүдэд түүний бүтээсэн дүр бусдын сэтгэл зүрхэнд нэгэн очыг асааж чаддаг. Харин түүнийг СТА гэхээр хүмүүс их гайхдaг байсан ч энэ жил тэрбээр Монголын Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялааж олон түмнийг баярлуулсан.

Түүний хувьд 24 жилийн өмнө Тамгагүй төр жүжигт хүү Ачиртын дүрд байсан бөгөөд энэ жил тайзнаа тавигдсан тус жүжигэнд мөн л тоглосон.

Үүнээс гадна тэрбээр хамгийн сүүлийн дэлгэцэнд бүтээсэн дүр буюу ФАНТАСТИК продакшний ZURA 2: ЦУРАМ АЖИЛЛАГАА кинонд Тaгнуулын газрын даргын дүр бүтээж бас нэгэн өөр Дооёог чадварлаг гаргасан билээ.

Энэ мэтээр уран бүтээлийн ургац арвин байгаа түүний талаар нэгэн жиргээ яваад эхэлсэн нь Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын шинэ дарга, Fantastic продакшний жүжигчин Ж. Алтаншагай Дуулга студийн шинэ захирал болж тангараг өглөө гэх зураг цахим орчинд тарсан байна. Магадгүй энэ нь кинонд бүтээсэн дүртэй нь холбогдуулан ийм ажлаар шагналаа гэж хардах нэгэн ч байгаа аж.

Үнэн хэрэгтээ энэ бол кино зураг бөгөөд зарим нэг цахим хэрэглэгчид тэднийг дарга болжээ хэмээн хошигнон энэхүү зургийг нийтэлж төөрөгдөлд оруулж цахим орчинд ийм яриа гаргаад эхэлжээ.

“Zura2 Цурам ажиллагаа” УСК-ны гол дүр болох ТEГ-ын дарга н.ИШЖАВ-н дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн тоглосон билээ.Түүний МУГЖ цол тэмдгээ аваад бүтээсэн анхны кино нь “ЗУРА II ЦУРАМ АЖИЛЛАГАА” УСК юм.

Happy
Happy
52 %
Sad
Sad
10 %
Excited
Excited
19 %
Sleepy
Sleepy
10 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
10 %
Previous post А. Туяа: Тархины булчин, доод булчин хоёр л сайн байхад аяндаа тэгээд бүх зүйл сайхан болно доо эрчүүд минь
Next post Монгол охин Changwon K-pop World festival-д дууны төрөлд түрүүлжээ
error: Content is protected !!