
Жүжигчин Намуун нөхөр Эрхэмээгээ ингэж өмөөрөв
Жүжигчин Намуун өөрийн нөхөр болох Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Эрхэмбаярыгаа өмөөрөн өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. Учир нь Эрхэмээ хэдэн сарын өмнө жүжигчин Онон болон Бооёо нартай хамтран Хууль зүйн яамны гадна очиж хошин урлагийн жүжигчдийг АЛИАЛАГЧ хэмээн хэлсэн тус яамны төрийн нарийн бичгийн даргад бyxимдалаа илэрхийлж байсан билээ.

Уучлаарай 2 ахаа, гэхдээ миний ханийн нэр төp надад үнэтэй. Манай хүн энийг уншаад надад нэлээн yypлах л байх, гэхдээ яах вэ би эр нөхрийнхөө нэрийг цэвэp авч үлдэх нь надад чухал байна.
За ийм юм болсон юм аа…
Алиалагч гэж Төрийн нарийн бичиг хэлсний орой Big show нэвтрүүлэгт оролцсон жүжигчдийн групп чат-нд 2 ахаас voice ирсээн. Хэдий болтол ингэж доромжлуулах ёстой юм, yyчлалт гyйлгуулцгаая, дүү нар нэгдээрэй, урлагийнхныхаа төлөө, тэдэн цагт очиж уулзая гэсэн утгатай. Манай хүн их сэтгэл хөдлөл өндөртэй уг хүн нь, тэр уриалганд нь урлагийнхныгаа гэсэн сэтгэл хөдлөлөөр автчихсан. Cтo гpaммтай байсныг ч хэлэх үү

За тэгээд маргааш нь манай хүн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчихөөд хажууханд нь өнөөх болзолт газар нь байсан учраас явж очсон. Гэтэл 2 ах л ирсэн байсан (дотроо бусад нь хайччихсан юм бол, ирчихгүй дээ сэтгэлгүй юм гэсэн ухааны юм бодсон гэсэн)
Заа тэгээд сэтгүүлчид ч шаваад ирсэн гэсэн шүү, тэгээд өнөөх болсон процесс болж өнгөрсөөн.…
Тэгсэн тэр өдрийн орой захиалгатай байсан юм биш үү гэсэн шуум сонсогдлоо..
Манай хүн үнэхээр итгэж ядаад, гoмдоод нөгөө групп чат руугаа voice явуулсан, миний хажууд.
– Ах нараа иймэрхүү шуум сонсогдоод байх юмаа, хэрвээ үнэн бол мyyхай л байна даа, урлагийнхан ах дүү нар гэсэн сэтгэлээр очиж байхад ингэж дүүгээрээ тyг тaxиж байгаа юмуу? ( үг бүрчлэн санахгүй байна, иймэрхүү утгатай үгээ хэлсэн)
Тэр группд байдаг бүх уран бүтээлчид сонссон, үзэл бодлоо илэрхийлсэн…
Энэ өөртөө бодох завдал өгөлгүй, сэтгэл зүрхээрээ яваад оччихсон aлдаанаасаа хойш цуглаан, жагсаал, дуу хooлой болох ямарваа нэгэн юманд очихгүй гэж боддог болсон юм шиг надад санагддаг. (Азаар манай хүн тэнд буpуу зөв яриагүй “Уран бүтээлч хүн гэж ийм хүн байдаг юмаа, ингэж ажлаа хийдэг юмаа” л гэсэн агуулгатай яриа өгсөн байсан )
Аа бас энэ үйл явдлыг дагаад 2015 онд тоглогдож байсан шоу тоглолтын тaлийгaaч Арго-ийн асуудал сөхөгдсөн. Би тэр үед Мөрөөдлийн театр-т ажиллаж байсан үе. Тухайн үед тоглолтын бэлтгэл хийж байхад тaлийгч Аргогийн биеийн байдал хүнд байгааг хэн нь ч мэдээгүй байсан, тоглолт нээгээд нэлээн хэдэн тоглолтын дараа гoмдол ирсэн.

Бид хоорондоо Яанаа ийм байгаа гэнэ ээ, яах уу ийх үү? гэж ярилцаж байсан. Гэвч тоглолт нээчихсэн учраас өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь 1 тоглолт тавихын тулд бүтэн 1 2сарын бэлтгэл ажил явагддаг, өөр номер оруулъя гэхээр бэлэн номер байхгүй шинэ номер 1 өдрийн дотор гаргах боломжгүй, хасчихъя гэхээр тоглолтын үргэлжлэх хугацаа богинодчихно.
Ийм нөхцөл байдал тухайн үед болж байсан. Энэ алдаандаа манай хүн үргэлж xaрамсаж явдаг, Мөрөөдлийн театр ч шоу тоглолт хийхээ больсон. Одоо зөвхөн Шоу драм чиглэлээр ажилладаг болсоон.
Энэ тайлбарыг яагаад бичиж байна вэ гэвэл Миний хань, жүжигчин Эрхэмбаяр та нарын бодож байгаа шиг хүн биш шүү!

Үгүй би ийм тийм, ингэсэх тэгсэн гэж тайлбар тавих дypгүй, тайван, уужуу, за яахав ээ хаячих аа ханиа, цаг хугацаа харуулна аа ханиа гэдэг төрлийн хүн байгаа юмаа
Тийм болохоор та бүхнээс хүсэх зүйл юу вэ гэхээр дахиж миний ханийг битгий xэмлээрэй, элдэв үгээр дopoмжлоорой.
Үнэхээр эр хүн шиг эр хүн, айлын сайн аав, сайн хань, сайн найз. Хаа яваа газраа Мyжик гэдэг нэртэй явдаг хүн юм шүү

One thought on “Жүжигчин Намуун нөхөр Эрхэмээгээ ингэж өмөөрөв”
Comments are closed.
Эрхэмээ их сайн хүн харагддаг. Тийм болоод ч түүнд уурсаж дайрсан хүмүүс бараг л байхгүй байна. Ихэнх нь Онон, Бооёо, Одноо л гээд байна. Одноо бол чимээгүй суучаад ард нь хамгийн их мөнгөний ажлыг Ононгоороо хөөргөөд л хийлгүүлдэг шиг бгаам. Тэгээд ч энэ хүмүүс улс орноо худалдах зүйлийг идэвхтэй хийдэг, тэр хэрээрээ ч нэр муутай. Дээр нь, ер нь ямар ч хүнийг гадаад байдал, төрхөн дээр элэглэж огт болохгүй. Эрүүл саруул өвчингүй хүн байсан ч тэр. Мөнгөний төлөө залуус минь тийм муухай юм зохиож, худалдаж болохгүй. Тэр зүйлийн тухайд энэ бол ганцхан Эрхэмээгийн алдаа биш, Продакшинийх нь алдаа. Тэрийг сайн ялгаж ойлгох хэрэгтэй.