УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн охин жагсаж буй иргэдийг “завтай ямаа” гэж дopoмжилжээ

Read Time:1 Minute, 11 Second

Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 04-ын өдөр эхлэн зохион байгуулагдсан жагсаал, цуглаан өнөөдөр ч үргэлжлэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга, үндэсний бөх, “Жем интернэйшнл” ХХК-ы эзэн Ц.Цэрэнпунцагийн охин Ц.Пүрэвжаргал нь шударга ёс, баялгийн тэгш хувиарлалт, хариуцлагатай төрийн төлөө жагсаж буй иргэдийг Завтай ямаа хүмүүс жагсаал хийгээл, залуу хүмүүс бид хувь хүний хөгжил, орлогын эх үүсвэрээ бататгах гээд зөндөө хийх зүйлс байна даа гэж сошиал хуудсандаа бичжээ.

Ц.Цэрэнпунцагийн охиныхоор бол хувь хүний хөгжил, орлогын эх үүсвэрээ бататгахдаа анхаардаггүй завтай хүмүүс л жагсаж буй бололтой.

Анх 2016 оны намар Ц.Цэрэнпунцаг гарьдын ууган охин Ц.Пүрэвжаргал Б.Мөнхтөр гэдэг залуутай сүр дуулиантай тансаг хурим хийж байв. Гурван жил хамт амьдарсан Ц.Пүрэвжаргал, Б.Мөнхтөр хоёр дундаасаа хоёр хөөрхөн охинтой. Гэвч Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал зоримог шийдвэр гаргаж, дахиад шинэ амьдрал эхлүүлсэн билээ.

Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал SPS телевизийн захирал. Харин шинэхэн нөхөр нь Блүүмберг телевизийн захирал байсан сэтгүүлч Э.Долгион. Э.Долгион өмнө нь гэрлэж байсан нэгэн.

Ц.Пүрэвжаргал, Э.Долгион нар Зайсанд байрлалтай тэрбум гаруй төгрөгийн үнэтэй 10 өрөө бүхий пентхауст Пүрэвжаргалын хоёр охины хамт амьдардаг хэмээн шар хэвлэлээр бичигддэг.

Э.Долгионы тухайд хэвлэлийн салбарт нэр хүндтэй, карьер өндөртэй залуу. Өдгөө 40 нас шүргэж яваа тэрээр эхнэр хоёр хүүхдээ opxиж, өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг ханиараа сонгож, хоёр охиных нь эцэг болох шийдвэр гаргасан хэмээн бичигддэг.

Happy
Happy
33 %
Sad
Sad
33 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
33 %
Surprise
Surprise
0 %
Previous post О.Дөлгөөн: Aймшигтай сүрдүүлсэн мессежүүдээс айгаад үнэндээ очиж чадаагүй ээ
Next post У.ЦОГТБАЯР: Энийг хар даа
error: Content is protected !!