Тэмкагийн ЗАЙРМАГТАЙ ДУРСАМЖ

Read Time:50 Second

Эмоци продакшны жүжигчин СТА О.Тэмүүжин буюуТэмкаг уншигчид андахгүй билээ. Тэгвэл тэрбээр цоглог нь дэндсэн залуу, Бүүм таун хамтлагийн дууч, Эмоци хамтлагийн Тэмка гээд олон нэрээрээ эчнээ танил болсон нэгэн.

Заяаны ханиараа мэргэжил нэгт алаг нүдэн Г.Нарансолонгыг сонгосон. Таван насны зөрүүтэй хосууд нэг охинтой байсан бөгөөд хамтын амьдралаа холбон хүү, охиноор бүл нэмсэн билээ.

Тун амжилттай яваа залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигдэг гэнэ. Тэрбээр бага насны зайрмагтай холбоотой нэгэн дурсамжаа цахим хуудастаа бичихдээ,

3-дугаар ангид байсан санагдаж байна. Өдрийн завсарлагаанаар ангийн маань 3- 4 хүүхэд энэ зайрмагийг бариад ангидаа идэх гээд ороод ирлээ. Багш хичээлээ Үргэлжлүүлэн заах гээд ороод иртэл ангийнх нь 3-4 хүүхэд энэ зайрмагийг идээд, бусад нь тэднийг яаж идэхийг харж Шүлсээ гоожуулж байгааг маань харсан Гэрэлмаа багш маань бүх хүүхдүүдэд энэ зайрмагаас авч өгч билээ.

Тэгээд хичээлийн нэг Цаг дээр багштайгаа ангиараа энэ зайрмагийг бүгдээрээ ангидаа идэж байсан тэр амт одоо ч миний аманд амтагддаг юм. Гэрэлмаа багшдаа баярладаг шүү…23-р сургууль 3-А анги хэмээжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post  Реппер THUNDER: Би ч бас найз охиноо xapдаж өөрийнхөөрөө байлгах гэдэг байсан
Next post Д.Галбаяр: Дүүгийнхээ талаар бичих гэхээр бypхан бoлоочоор маркетинг хийлээ гэх болов yy гэж эмээгээд байлаа
error: Content is protected !!