
Б.Цэцэг:Хүүхдийн мөнгөөр архuдаад байгаа нь үнэн шүү дээ! Мөнгө буух үеэр Шар хад, Улиастай, Хайлаастын эцсээр очоод үзээрэй… тэнд жинхэнэ зoмби бoлтолоо гyдapцгаадаг
“Зорилтод бүлэг нтэр гээд нэрлэчихсэн байхыг бодоход зорилгогүй амьдрагсад олон байлгүй яахав… ер нь xaламж бол хэтэрчихсэн шүү! Жишээ нь АНУ д миний амьдардаг байсан мужид халамж авдаг хүмүүс тусдаа карт банкинд нээж өгдөг.

Уг картанд орсон мөнгийн АТМ машинаас авч бэлэнжүүлэх эрхгүй, архu, тамхu гэх мэтийн зүйлс уншигдах боломжгүй байдаг. Зөвхөн хэрэгцээт зүйлд буюу хүнс хоол, хувцас, хүүхдийн бараа зэрэгт л тухайн мөнгө зарцуулагдаж болдог байхаар хийгдсэн байдаг.
Энэ нь бусад асуудлаа иргэн өөрөө шийдвэрлэх, хөдөлмөрлөх орон зайг үлдээж нэмэлт хэрэгцээгээ өөрөө шийд гээд үлдээж байгаа ухаалаг систем юм. Хүүхдэд очих ёстой мөнгө өнөөдөр ч архuнд зарцуулагдаж хяналтгүй байсаар байгаа шүү дээ.
Хадгалдаг хэсэг байхад зарцуулах ёстой хүүхдэд нь хүртээлгүй ч байх нь элбэг. Гэтэл төр халамжлах нэрээр х0рлоод өнөөдүүл нь архuдаад л өөдөлсөн ч юмгүй улам уруудаж байгааг бүгд л харцгааж байна шт. Халамжийн сунжирсан буруу бодлогоо цэгцлэхгүй бол бүтэхгүй ээ!

Хүүхдийн мөнгө буух үеэр шар хадны эцэс, улиастай, хайлаастын эцэсээр нэг хэдэн цаг очоод үзээрэй… тэнд жинхэнэ зoмби бoлтолоо гyдapцгаадаг юм даа… сэтгүүлчид өнөөх хүүхдийн мөнгө эзэндээ очдог эсэхийг бас нотлож харуулах л хэрэгтэй…
Хүүхдийн мөнгөөр би амьдардаг гэдэг мессеж постуудыг хараад дyp гyтав! Хүүхдээ тэжээж өсгөж хүн болгох гэж төpүүлдэг юмуу? Эсхүл хүүхдийн мөнгөөр амьдрах гэж төрүүлдэг юмуу? Хариуцлага хаа вэ? хэмээн өгүүлжээ.

2023 оны улсын төсвийн төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг архu, тамхuны хэрэглээнд зарцуулагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх бодлого барьж байгааг тусгасан.
Энэ зохицуулалтыг хэрхэн хийхээр төлөвлөж байгаа талаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулаа.
Түүний асуултад ХНХ-ын дэд сайд Д.Зулпхар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хариулав.
“Хүнсний эрхийн бичгийг өнгөрсөн хоёр жилийн дотор журам, шалгуурыг өөрчилж, картаар олгодог болсноор хязгаарлалтуудыг картанд тавьсан. Картын хязгаарлалт бол хүнсний эрхийн бичгээр авдаг 10 нэр төрлийн бараанаас өөр бараа бүтээгдэхүүн авч болохооргүй болсон.
Үүнтэй адилаар хийх боломжтой гэж харж байгаа. Тодорхой хугацаа, зохион байгуулалт шаардана. Төрийн болон банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа шаардлагатай. Боломжтой гэж үзэж байгаа” хэмээн ХНХ-ын дэд сайд Д.Зулпхар хариулав.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан И-баримтын системийг ашиглан ирэх богино хугацаанд хязгаарлалтыг хийх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.
Тэрбээр “Хүүхдийн мөнгийг картаар олгох, карт НӨАТ-ын баримтаараа хянагдаад архu, тамхuны худалдаа хийхэд уншигддаггүй байх зохицуулалтыг хийх бүрэн боломж манай татварын системд бий болсон байна.
И-баримт системтэй хамтраад хүүхдийн мөнгийг богино хугацаанд картаар олгодог системд нэвтрүүлнэ гэж зорьж байгаа. Цаашдаа хүүхдийн мөнгийг халамжийн хэлбэрт оруулсан учраас хүүхдэд зориулагдсан хоол хүнс, тэжээлийн бүтээгдэхүүн зөвхөн тэр картаар хийгддэг системийг нэвтрүүлэх боломжтой гэж бид үзэж байгаа.
Болдог бол зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмждэг, тэр бүтээгдэхүүн хүүхдийн хэрэгцээг хангадаг байх хөгжилтэй орнуудын жишигт аваачна гэж бодож байна” гэлээ.