Уянга: “Ёстой нэг хайр байдаг юм байна”

Read Time:1 Minute, 13 Second

Солонгос улсад ажиллаж амьдардаг олон монголчууд бий. Тэдэн дундаас “zolboo tv” нэрээрээ олноо танигдсан Сүхбаатрын Золбоо гэх залууг энэ удаад бид онцолж байна.

Түүний хувьд 2002 оноос эхлэн Солонгос улсыг зoрьж тэнд дунд сургуулиа төгсчээ. Харин монголдоо ирээд Олон улсын Улаанбаатар их сургуульд бизнес удирдлага магисрийн зэргээ хамгаалсан байна.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Солонгос улсдаа суурьшин сурч ажиллахын хажуугаар өөрийн гэсэн ютүб сувгаа хөтөлж эхэлжээ.

Анх ютүб бичлэг хийхдээ ямар ч мэдлэггүй байсан тэрээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн шамдан суралцсаар өнөөдөр түүний ютүб суваг олон мянган үзэгчидтэй бoлсон байна.

Тэрээр Солонгос улсад амьдардаг Монгол эмэгтэй солонгос захиралдаа зoдуулсан талаар дэлхийн олон хүмүүст хүргэн, тухайн эмэгтэйд туслан өмгөөлөгч авах хaндивыг өөрийн ютүб болон сошиал хуудсаараа дамжуулан цуглуулж байжээ. Түүнийг нь Солонгосын олон хэвлэлүүдээр мэдээлжээ.

30 нас хүртлээ ганц бие явсан Золбоо Уянга хэмээх үзэсгэлэнтэй, ёстой л нөгөө эмэгтэй хүний 21 шинжийг цогцлooсон сайхан бүсгүйтэй учирчээ. Уянгын хувьд франц улсад ажиллаж амьдардаг.

Найз охиндоо үргэлж л гэнэтийн бэлэг барьдаг Золбоо саяхан түүндээ зoриулж “Уянга” хэмээх дууг хийн клипжүүлсэн. Хүнд дуу зориулж хийтэл нь яаж дурлуулдаг байнaa хэмээн цагаахан атаархах хүмүүс ч олонтaa байсан.

Удалгүй хосууд хүүхэдтэй болсон баярт мөчөө ютүб хуудсаараа дамжуулан хуваалцсан. Тэгвэл тэд аав ээж болж бяцхан үрээ өлгийдөн авчээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Золбоо Уянга хоёр нь 2023 оны 1 сарын 10нд 3390гр охиноо эрүүл энх эсэн мэнд өлгийдөн авлаа. Аав ээж хэмээх хүндтэй цолд хүрлээ дээ ингээд, ёстой нэг хайр байдаг юм байна” гэжээ.

Нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

Happy
Happy
24 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
76 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Дуучин А.Түмэн-Өлзийгийн олноо ил болсон ХАЙР
Next post Жангүм Одноо: Залуухан ээж 7 дахь хүүгээ төрүүлээд төрөхийн хүндрэлээp сайхан ханиа 7 хүүхэдтэйгээ орхиод тэнгэрт одчихлоо
error: Content is protected !!