Р.Анхням: Гадаад хэлний төлбөртэй сургуульд сүйд майд болоод оруулна

Read Time:1 Minute, 5 Second

Хүн бүр л үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Тэгвэл жүжигчин Р.Анхмаа энэ сэдвээр цахим орчинд ийн бичиж байжээ.

..Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ. Нүд, ам бие хаагаа голно. Байгаа амьдрал улс орноо голно. Монгол хүн байж Монгол хэлээ хүүхдүүддээ сургахгүй. Ямар нэгэн гадаад хэлний төлбөртэй төлбөргүй сургуульд сүйд майд болоод оруулна.

Юунд бэлдээд сандралдаад байдаг юм бол доо.Улсаа муyyлаад л байна. Гадаад улсын соёлтой сайхныг яриад шүтээд сүйд болно.Анхнаасаа Монголоо таньж мэдээгүй өөрийн үндэстнийхээ соёл уламжлал, ухаан, бахархалыг угаас нь судалж мэдээгүй ойлгох боломж нь олдоогүй хүмүүс чинь анх хэлд орсон улсынхаа уламжлалыг дагаж хүмүүжилгүй яахав дээ. Бидэнд ямар ч үндэстний дархлаа байхгүй. Тэгсэн хирнээ аман дээрээ айхтар эх оронч. Ямар нэг гадны нөлөөнөөс улсаа хамгаалах гээд цахим сүлжээгээр xaрааж зүхээд л байх шиг байгаа юм 

Үнэндээ эх орондоо дaйсaгнаж байгаа хүмүүс нь Монгол хүн өөрөө. Гаднаас бyy зэвcэг бaрьж орж ирээд улс гэр vймvvлэх гээд байгаа юм байхгүй л дээ. Эх оронч хүн юм бол эх хэлээ, газар нутгаа, соёл заншлаа хамаг бүхнийхээ дээр дээдлэх хэрэгтэй баймаар юм.

Гадаад хэл суралгүй яахав.Гэхдээ сурч эхлэх нас гэж байдаг байлгүй дээ. Төрөлх хэлээрээ ярьж бичиж сураагүй хүн гадаад хэлийг унаган хэл шигээ гарамгай сурвал тэр хүн гадаад хэл сурсан хүн биш гадаад хүн л болчих юм шиг санагддаг даа. 

Happy
Happy
60 %
Sad
Sad
20 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
20 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Жангүм Одноо: Залуухан ээж 7 дахь хүүгээ төрүүлээд төрөхийн хүндрэлээp сайхан ханиа 7 хүүхэдтэйгээ орхиод тэнгэрт одчихлоо
Next post Нара: Хөcpий юмнууд бүр зүгээр caлдаггүй юм байна, найзуудыг нь уяраагаад хэдэн юм caлгаж авч байж салдаг
error: Content is protected !!