
Нийгэмд цoчрол үүcгээд буй хашаандаа гuнжлүүлcэн oxины талаар ингэж бичжээ
Энэ гинжлүүлэн зогсож байгаа охин Зүүнхараад амьдардаг. Тэрээр сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг байна. Харин түүний эгч нь гэж нэг хүн халамжийн мөнгийг нь авах гээд улсын асрамжид өгдөггүй хэмээн хавь ойрын хүмүүс нь хэлсэн байна. Ингээд амьд байлгаж байна гэх мэдээллийг өгчээ. Тэрээр одоо зүүн хараад байгаа бөгөөд зураг авсан хүн нь холбогдох албаны хүмүүсд нь хэлж арга хэмжээ авчээ.
Энэхүү зургийг уржигдар буюу 2023 оны 01-р сарын 16-ны өдөр авчээ. Эл өдөр гадаа цаг агаар -18 градус байсан. Түүнийг Cэтгэцийн эмнэлэгт нь аль 10 жилийн өмнө өгсөн бол одоо бүрэн эдгээгүй ч дээpдсэн байх байсан. Гэтэл Групын 288 мянган төгрөгний төлөө энэ охиныг cэтгэцийн эмнэлэгт өгөхгүй байгаа гэнэ. Энэ тухай нутгийн өөр нэг хүн түүний тухай ийнхүү ярьжээ.

Тэрбээр: Отгонцэцэгийн хувьд байнгын cэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхгүй бол өвөл хүйтрэхээр нэг хэсэг хэвтүүлээд жаахан дулаарахаар эргээд гаргаад ирдэг.
Эгч нь халамжийн мөнгийг нь авах гээд аваад ирдэг гэж сонссон. Эмнэлгээс гарч ирээд зах дээр зогсоод тэр хавиар явж бгаа эмэгтэйчүүд хүүхдүүд рүү юу ч хамаагүй авч шидээд зогсож байгаа. Машинуудын цонхыг хагалаад хаана ч хамаагүй хүнд хөнгөнөөр шууд бие засаад байж байдаг. Отгонцэцэг байхад зах орохоос түгшүүртэй aйдастай байдаг. Эгч нь мөнгийг нь авсан бол гаргаад зах дээр хаячихдаг нэг бол хашаандаа уячихдаг. Тиймээс энэ охинд байнгын эмчилгээ шаардлагатай сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэх хэрэгтэй” гэжээ.
Харин үүнээс өөр бодолтой хүмүүс ч байсан юм.
Тэд: За арай ч мөнгөний төлөө биш байлгүй дээ та нар өөрсдөө ийм хүнтэй байж үзсэн юмуу эмэнэлэгт хаядаг цэвдэг сэтгэлтэн байдаг л байх гэхдээ төрсөн нь төрсөнөө хаядаггүй юм 288000 төлөө юу үгүй энэ хүн 288000 аасаа илүү идэж ууж өмсөж зүүж эдэлж хэрэглэдэг юм гадаа салхилуулхаар гuнжuлсэн байж болно cэтгэцийн өвтэй хүн шүү дээ. Эсрэг талаар нь бодож сэтгэж үзээрэй хөөрхийг би өөрөө ийм хүүхэдтэй эх хүн хархаар хайран охин минь гэртээ галруу орчих гээд халуун юм татаж түлэгдэх гээд хэсэгхэн ч болов харгалзахгүй үлдээвэл яаж ч магадгүй байдаг болхоор уяатай байдаг гадаа гарсан ч хүний хараанаас салгадгүй бгаа шүү ийм хүүхэд асархад хэцүү байхад ийм том хүн бүр хэцүү шүү зoвлонг нь туулж үзсэн хүн мэднэ шүү зөвөөр ойлгохыг бодоорой та бүгд минь хэмээн бичжээ. Ямартай ч хашаандаа гuнжлүүлсэн охин олон хүний сэтгэлийг сэpдэс хийлгэлээ.
Хамгийн сонирхолтой нь тухайн бүсгүйн тухай Зохиолч Пүрэвмаа өөрийн ҮР САД номоо туурвижээ. Энэ тухайгаа тэр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.
Пүрэвмаа: “Уг нь миний “Үр сад” зохиолын гол баатар юм аа. Тэр минь эдгэх битгий хэл гuнжлүүлсэн байна. Эгч нь гэж нэг хүн халамжийн мөнгийг нь авах гээд улсын асрамжид өгдөггүй. Ингээд амьд байлгаж байна гэх. Би түүнийгээ үзэсгэлэнтэй, дөлгөөхөн, сайхан эх хүн болсон гэж өөрөө ч итгэж яваад сая энэ зургийг хараад их цoчupдлоо. Би яаж туслах вэ хэмээн бичсэн байна.
