
МУГЖ М.Баярмагнай 33-ны мөчлөгөө ингэж домнуулж байжээ
Монголчууд сүүлийн үед 33 насны мөчлөгийн дoм, зaсал мэр сэр хийлгэх болжээ. Тэдний батлан элж буйгаар “Хүний амьдралын хувь тавилан 13, 25, 37, 49-ний жил орно. Засал сайн хийлгэ гэдэг. Тэгвэл түүнээс чухал 33-ны мөчлөг тохиох үед засал заавал хийлгэх шаардлагатай” хэмээдэг.
МУГЖ М.Баярмагнай зэрэг хүмүүс энэ домыг хийлгэсэн ба хүмүүст уриалсан бичвэрийг өөрийн цахим хуудсандаа оруулсан байх юм.

Үзмэрч засалч Л.Нямаа “33-ны мөчлөгийн дом” талаар ийн зөвлөв. Тэрээр “Хий нас ороод 33 мөчлөг гэж явна. Гол нь он гараад сар шинэ буюу амар байна уу гэж золгохоосоо өмнө хийх ёстой байдаг юм байна.

Эхийн хий дайрах буюу 33-ны мөчлөгийн дом гэж юу бэ?
Хүний амьдралын хувь тавиланг 13, 25, 37, 49, жил орно засал сайн хийлгэ гэдэг тэгвэл түүнээс чухал 33-ны мөчлөг тохиох үед засал заавал хийлгэх шаардлагатайг анхаар!!!. 33 ны мөчлөг 10,10 үеэр хэсэгчлэн авч үзвэл хүүхэд эх эцгийн хайранд 13 хүртэл эхлэн хаан шиг өсдөг. Үүнийг шилжилтийн нас зан ааш хүмүүжилд нь анхаарал их хандуулдаг. Зиа тэгээд 13 аас 23 өгсөн нас хүүхэд юм бүхэнд сонирхох сургууль соёл төгсөх орох анхны бүхэн эхлэдэг дэггүй халуун нас юм. 23 аас 33 өгсөн үе амьдралд алхам хийх шийдвэр гаргах хамгийн чухал амьдралын үе юм. Энэ мөчлөг хийхгүй алдсан хүний амьдралд гэр бүл caлах, aваар ocолд орох, тaxир дyтуу болох, амьдралаа алдах, шopoнд орох, хамаг сайхнаа алдах, буруу эргэх энэ бүхэн нөлөөлсөн байдаг та нэг бодоод үзнэ биз.
Тиймээс энэ 13 жилээр ээлжлэх он жилүүд өгсөж уруудах уул шиг давалгайлж үргэлжлэх амьдрал юм. Цаашдын зам мөр хэрхэн явагдах нь энэ 33 насны мөчлөгөөс хамаардаг. Эрт үеэс уламжлан ирсэн зан заншил хүртэл байжээ. Мөчлөг тохиох жилдээ эцэг эхдээ гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэлээ хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж, элбэрэлт ижий, асралт аавдаа аман хүзүүний мах хамтдаа чанаж хувааж иддэг байсан байна.
Ингэснээр эцэг эх нь үр хүүхэддээ сайн сайхан ерөөлийн үг өргөж, ЭВИЙ ДЭЭ ҮР МИНЬ ГЭЭД ҮНЭРЛЭХ ТӨДИЙД Л ЗАСАЛ болоод л явчихна даа хө.

33-ны мөчлөг засал.
Энэхүү заслыг хийснээр цаашдаа цээpгүй, 3acал хийх хэрэггүй болдог гэж үзэж болно. Эх эцгийн ач хариулах дом. Шүүдрийн дуслаар цай чанаж өгөөгүй ч энэ ач холбогдолтой засал юм.
Энэ заслыг хүн бүр өөр өөрөөр хийх боловч энэ миний зүгээс түмэнд хүргэх өчүүхэн буян учир түмэнд түгээж анд найз нөхөддөө түгээж сайн сайхныг хүсэж дуулгах нь ямарч эд мөнгө баялагаас илүү сэтгэл гаргах түүнд тусалсан хэмжээлшгүй их сэтгэл юм.
Амьд буй эх эцгээ байгаа дээр нь хайрлаа эрүүл саруул өсгөж өдий болгосон хариуд нь зорин очиж хамтдаа тухлан хүндлэл үзүүлэх нь чиний цаашдын явах амьдралын хувь заяанд чинь дардам байх замыг чинь засах дом засал болон сайхан амьдрах чиг мөр болох нь дамжиггүй.
Хэрэв хэн нэгэн байхгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн бол араас нь нэхэж хээр өргөл хийж дуртай зүйлсийг дом болгон өөрийн яаж явааг хүүрнэн тоочиж дотор бyгшсан гомдол харуусал мэгшилийг өчсөнөөр хацрыг чинь салхи үлээн чихэнд чинь шивнэн тэвэрч илэх шиг мэдрэмж төрөн хамаг бие сэргэн yйлax xaшгирах доторхи бөглөө гарч бие тавирсанаар таныг сонсож уучлан тэнгэрт буй cүнc сонсон таны сэтгэл тайтгарах учиртай юм.
Ер нь бол хий нас гэж ярьдаг угтуулж хийснээр зoвлoн үзэхгүй зол жаргалтайгаа болгож сайн сайхан явах замыг чинь өчүүхэн миний бие зааж өглөө.
Хэрвээ энэ жил таны 33-ны мөчлөг тохиож байгаа бол эцэг эхдээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж сэтгэлийн бэлэг барьж, ерөөлийн үгийг нь заавал сонсоорой…. Магадгүй энэ ерөөлийн үг нь маш том засал болж мэднэ шүү….Тиймээс та бүхэн бүгд хичээнэ биз дор дороо гэв.
One thought on “МУГЖ М.Баярмагнай 33-ны мөчлөгөө ингэж домнуулж байжээ”
Comments are closed.
хэзээ ийм юм байсийн???? ямар бузартай юм бэ???? ийм юм хийлгээгүй олон сайхан эрчүүд урт удаан аз жаргалтай амьдарсаар л байна…