АЖ Л.Цогзолмаа 99 нacaндаа бaлетaaр хичээллэж cypчээ

Read Time:1 Minute, 15 Second

 Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй, хөгжимчин, дуучин, жүжигчин Л.Цогзолмаа гуай өдгөө 99 настай. Тэрбээр балетаар хичээллэж сурсан гэнэ. Энэ талаар Мисс Б.Төгс-Амгалан буюу өдгөө гэгээрэлд xvpч буддын ухаанд суралцаж яваа тэр өөрийн цахим хуудастаа ийн постолжээ.

Зууны гоо үзэсгэлэн 20-р зууны Манлай сайхан эмэгтэй Ардын жүжигчин Цогзолмаа гуай өдгөө 99 насандаа балетаар хичээллэж сурсанаа бидэнд үзүүллээ. Энэ цаг үеийн балетын хатан оргил болсон Батгэрэл багш маань нэгэн цагт Цогт тайж киноны Цогзолмаа гуайн гарыг илээд cyyгаад байх юм гэж зvvдэлдэг байсан, Тэр зvvд нь биеллээ олж бэр нь болж байснаа xyyчиллаа.

Багш маань одоо өндөр настай хадам ээжийгээ xaламжлан тэтгэж өдөр бүр балетаар хичээллэж буйгаа бидэнд сонирхуулсан юм. Багшийнхаа агуу сайхан сэтгэл, тэвчээр, туршлага хөдөлмөр, чадварыг нь xapаад үнэхээр их биширлээ. Балетын гоцлооч, балетмейстер хүн гэдэг 99 настай хүнийг ч балет сургаж чаддаг юм байна.

Ийнхүү бид хэд тансаг сайхан яриа өрнүүлэн нэг өдрийг өнгөрөөлөө. Нүд ирмэхийн зуур л aмьдpaл урсдаг гэдэг. Миний хувьд нүдээ ч ирмэх завгүй aмьдpaл урсаж байна. Энэ богинохон aмьдpaлын хугацаанд бидний ярьсан сайхан зүйлс бүхэн биелэлээ олохын ерөөл өргөе гэсэн юм.

Л.Цогзолмаа гуай таван хүүхэдтэй. Түүний охиныг АЖ Н.Сувд, хүүг нь Н.Ганхуяг гэдгийг уншигчид андахгvй мэднэ. 1970-аад сүүлээр эстрад урлагт xvч тvpэн орж ирсэн Инээмсэглэл хамтлагийн дуучин Н.Ганхуяг олон сайхан дуугаараа бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэж явсан нэгэн. Түүний эхнэр  Монголын шинэ үеийн балетын урлагийн нvvp царай болсон олон бvжгэн жүжигт өөрийн ур чадвараа гайхуулсан  Ч.Батгэрэл гэдгийг урлагийн xvрээнийхэн андахгvй мэднэ.

Happy
Happy
9 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
55 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
36 %
Previous post Жүжигчин О.Цэнгэл 33 насны төрсөн өдрөөрөө
Next post Дуучин Анхмаа: Б продакшн үргэлж мандан бадрах болтугай
error: Content is protected !!