Жүжигчин И.Одончимэг Урлаг судлалын МАГИСТР болов

Read Time:52 Second

Жүжигчин И.Одончимэг “Сити” Их сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна.Баяр хүргэе ээ

Энэ талаар түүний нөхөр жүжигчин Т.Бархүү бичихдээ, Хань маань өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна. Хань маань ингээд багшлаад байх нь ээ. Хайртдаа баяр хүргэе ээ хэмээжээ.

14 насны зөрүүтэй энэ хосын гэрлэлт тухайн үедээ яг л Алла, Максим нарыг санагдуулам. Хүмүүс тэднийг яаж яваад хамт амьдрах хүртлээ дотносов гэдгийг бодоод олдоггүй. Шалтгаан нь мөнгөнөөс хол учраас хэл амтай олныг бүр ч төөрөлдүүлж орхисон.

МУГЖ, “Х-ТҮЦ”-ийн жүжигчин И.Одончимэгийн хайр сэтгэлийн ертөнцөд гэнэтхэн л Т.Бархүү хэмээх хэний ч мэдэхгүй залуу гарч ирж, улмаар нэгэн дээвэр дор ажиллах болсон. Хүмүүс Т.Бархүү нэр алдарт хүрэхийн тулд алаг нүдэн Одноог дэгээдсэн гэж хардаж байсан ч олон жилийн харилцаа, бас тэдний дундаас мэндэлсэн охин нь энэ бүхэн “үзэгдэл” байгаагүйг нотолсон.

Т.Бархүүг бараг мэндлээ ч үгүй байхад Одноо хонгорхон Жульетийн дүрд тоглон, олон эрийн сэтгэлийг булааж байв. Харин өдгөө тэд насны зөрүүг таягдан хаяад тоонот гэрт толгой холбон амьдарч байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
100 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Мaнгaсын aмны apxичин “хap хyмст-г эхнэр нь aвaрснаар бизнеc эpхлэгч болж эхнэртээ салон нээж өгсөн ТҮҮХ
Next post Харүмафүжи: Даваагийн амжилтыг мянган жилд ч эвдэх хүн гарахгүй
error: Content is protected !!