Харүмафүжи: Даваагийн амжилтыг мянган жилд ч эвдэх хүн гарахгүй

Read Time:40 Second

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Токио хотын Кокугикан сүмогийн ордонд боллоо. Ийнхүү зодог тайлснаар Миягино дэвжээг өв залгамжлах аж. Тэрбээр сүмо бөхийн дэвжээнээ 1,187 давж, 45 удаа түрүүлж байв.

Мэргэжлийн сүмод орж ирсэн цагаасаа уран хурц барилдаанаараа байлдан дагуулсан Их аварга Харумафүжи Д.Бямбадорж түүний талаар ярихдаа

Би дээд зиндаанд ердөө есхөн түрүүлсэн. Харин Даваа 45 түрүүлсэн, их аварга хүн шүү дээ. Үнэхээр их аварга гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Сүмогийн түүхэнд тэмдэглэгдсэн бараг бүх амжилтыг өөрөө эвдэж, өөрөө шинэчлэн тогтоосон аварга. Даваагийн энэ амжилтыг 100 жил, бүр мянган жилд ч дахин шинэчлэх хүн гарахгүй гэж би ярьдаг, одоо ч тэгж хэлнэ.

Цаг үеийг эзэгнэсэн энэ их аваргатай нэгэн үед, цээж зөрүүлэн барилдаж байсандаа сэтгэл маш хангалуун байдаг. Би Даваагаа үнэн голоосоо хүндэлж явдаг хэмээжээ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
100 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Жүжигчин И.Одончимэг Урлаг судлалын МАГИСТР болов
Next post Дуучин С.Гантогоо: Улаанбаатарт ойртонгуут сэтгэл санаа навс унаж байна
error: Content is protected !!