Жүжигчин Амараа кино зураг авалтаар иргэдийг зaлилcaн гэх асуудлаараа ингэж бичжээ

Read Time:4 Minute, 18 Second

ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “МОНГОЛ” КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙГ XOХИРООСОН хэмээн мэдээлэл цахим орчинд тараад буй билээ.

Тэгвэл тэрбээр энэ талаар өөрийн тайлбараа хийхдээ,

Гоё *аасан уу. За яахав хичнээн дургүй байгаа ч надтай болон кинонд минь холбоотой хүмүүс бас нүүр номын найзуудаа хүндэтгэн бяцхан түүх тайлбар ярьхаас горьгүй нь. Киноныхоо эхний мэдээг ийм юмаар эхэлж байгаа ч, төгсгөл нь эхлэлээсээ илүү гэж үг байдаг.

Товчхондоо… түүхэн кино хийж болов. Зураг авалт хийх газраа хайж явлаа. Тосонцэнгэл сумаас гаралтай нутаг орондоо хүндлэгдсэн “Уулсын” Галаа гэж ах маань эдний бааз дээр амарч таарав. Ийм юм барих тухайгаа хэлтэл ах энэ хоёрт /мэдээ өгөгч нөхөр Бат-Өлзий эхнэр Догоо, бид тэр өдөр анх танилцсан/ санал тавьлаа. Манай хоёр тэр дороо

-Зураг авах объектоо яг энд манай баазын хажууд барьчих, бид кинонд чинь шаардлагатай морь мал, мод хадаа гаргая, манай баазад буу, “Бидэнд байхгүй юм байхгүй”… ах бид нийлж энэ объектоо өмчилж аваад зураг дууссаны дараа жуулчины баазаа томруулж цагаан идээний зах, фото зураг авалтын газар юу л бол юу хийж жуулчин, амрагч татаж болох юм байна гэв. Нэг үгээр, бид байр саваа гаргая, бидэнд машин хөрөө нь байна, модны зөвшөөрөл сумаас аваад өгчих, модоо хамжаад татчий, юмаа барьчих, зургаа авчих, дараах нь бидний асуудал гэв. Ах байгаа болохоор эр улс шиг ярьж тохироод ажил эхлэв.

Модны гоожинг сумыг захиргаа олгов. 20-д хүн 45 хоног нoцoлдож байж өнөө цагт Монгол улсад цорын ганц түүхэн кино зураг авч болох объект буюу хүрээний гудамж, Манж амбаны өргөө хэрэм ханыг барьж босгов. Кино багийн зүгээс бинзен түлш, цалин хөлс, барилгын материал, хоол хүнс цемент шавар шохой өөр юу байдгийн… 70 сая орчим төг-н зардал гаргав. /бүх баримт бий, бүх гаргасан зардалаа хөрөнгө оруулагчиддаа тайлганадаг/

Энд бид киноныхоо 18% орчим зураг авна. Үлдсэн хэсгээ өөр газар авна. Зураг эхлэв. Гэтэл нөгөө морь мал байдаггүй.

-Яасан…?

– Манай суманд морь мал байдаг гэсэн болохоос бидэнд мал байдаг гэж хэлээгүй… гэх зэргээр мань 2-н зэс цухуйж эхэллээ.

– Океу … л гэлээ. Ярьсан юмс эхнээсээ нэг л өөр болоод байлаа… за ийм юм байх..

– Нутгийн зон олон кино хальсанд дүрээ үлдээхээр зуу зуугаараа ирж, сайхан сэтгэлтэй малчид морь малаараа туслаж, хаа бсан Тэлмэнгээс тэмээгээ хөтлөөд ирсэн ч хүн байлаа. Бид ирсэн хүмүүстээ өглөөний цай, өдөр оройн хоол, хүргэж өгөх авах автобус унаа гээд кино зураг авалтад байх ёстой бүхнээ гаргасан.Хүмүүс янз янз л байна. Зураг үймүүлэх гэсэн хорчин гар бхад гэртээ хоол унд хийж ирээд багийнхныг маань дайлах нэгэн ч байна.

– Өдөр өнгөрөх тусам манай хоёрын ямар нэг юмаар шалтаглан зургийн багт xэpүүл уруул хийх нь дуулдах болов.

– Зураг ид дундаа үзэж бтал Догоо /эхнэр/ биднийг кампаасаа xөөж, гал тогоо хамаг юмаа цooжилж, багийнхан луу aгcaрч гарав. Цас орж навч унах гээд намартай уралдаж яваа надад юун тэдэнтэй xэpүүл хийх, бушуухан грүппээ нүүлгэж хажуу кампэд мөнгөө төлж байрлаж аваад зургаа үргэлжлүүлэв. Гавьяат, болон ахмад жүжигчдийн буусан байшин сав, халуун ус, хагалсан аяга шаазан, урагдсан хулдаас гээд ярьж тохирсоноос гадуур тооцоо, бүх төлбөрөө төлөөд гарсиймдаг. Яг яагаад ингэснийг би одоо ч ойлгоогүй явна. Гол нь ярьсандаа байсангүй дээ гэсэн юм бодоод Галаа ахад хэлээд объектоо хүлээлгэж өгөөд цааш ажлаа бодов. Одоо ингээд харахад Галаа ах, мань хоёрын тарыг таньсан уу… бизнесийнхний дунд асуудал үүссэн болтой… Манай 2 хотод ахтай уулзаж, ах эмчилгээнийх нь зардал бас бус бэлэг сэлт 10-д сая төг өгч,

– : Та 2- той хамтрахгүй, энийгээ сайхан аваад яваарай үгүй бол би та 2-н модны мөнгийг өгөөд өөрөө авч, сумандаа 100 жилээр энэ объектоо бэлэглэнэ гэхэд манай 2 өөрсдөө авахаар болж баяр хөөртэй салцгаажээ.

– Гэтэл эрхэм нөхөр Бат-Өлзий гуай нэг өдөр модны мөнгө аль гэдэг байгаа.

– За ярьсан хэлсэндээ байцгаана шүү. Би хийх юмаа хийлээ одоо Галаа ах та нарын ажил үлдсэн. Наад объектоо сайхан арчлаад аваад яв. Одоо та нарын өмч, Жуулчин битгий хэл түүхэн клип кино хийх хүмүүс ч ганцхан энд л ирнэ. Түрээслээд хөгжүүлээд ярьсанаа хий л гэлээ.

– Үгүй Галаа чинь хийхгүй гээд бна. Чамайг ёстой модны мөнгө өхгүй бол Нэтэд тавьна, нэр төрийг чинь шороотой хyтгана лyйварчин минь гэж байна. Уул нь лyйвaрдуулсын бол шүүxэд хандмаарийн…?!

Хөөрхий энэ муу site-н сэтгүүлч нар юугаа мэдэхэв.. Өpөвдөлтэй ядapсан Хoxирогчийг өрөвдөн сүртэй сурвалжлага хусаж. Сэтгүүл зүй юм бол надаас бас асуумаарийн..? Ингэж наргихгүй ээ.. миний хонгоруудаа! Ийм мэдээ xyсаад намайг яг яана гэж бодсын бол..? Миний нэр төрийг унагаачихаж байгаа нь энэ үү..?

Уг нь ээжийн минь нутаг эцэг өвгөдийн минь тэмцэж боссон газар шороо, Улиастай хот, Манжийн хүрээ, эртний түүхт газараа энэ кино зургаа авч, бүтээж босгосон объект маань үлдвэл сум орон нутаг өөрсөнд нь хэрэгтэй юм болов уу гэж хаа мянган км зорьж очсон болохоос гишүүнтэй, гишүүнгүй халхын аль ч хонхорт, шopoнд ч кино хийж явлаа.

Хүний нүүр лүү харж байгаад нүдээ ч цaвчихгүй гvтгэж байгаа ийм лyйвaрчдаас би НЭР ХҮНД, ХҮН ЧАНАР, ЁС ЗҮЙ, ЖУДАГ мудаг нэхээд яах вэ дэ….

Ийм ноxой болгон руу чyлуу шидвэл газрын чулуу дуусах биз. Энэ салбарт хорин хэдэн жил ажиллахдаа янз янзын л хүмүүстэй таарч байна. Хойшид ч таарах биз.

За тэгээд эрхэм хүндэт коммэнтчид маань хөөсөрч, энд тэндэхийн сэнсаацаар цангасан сайтууд шүүрэн авахыг харж байна. Угаасаа Үнэн гутлаа өмсөж байхад Хyдал уул давж байдаг хойно. Гээд ямар мань нь өөрчлөгдах биш дээ. Ийм юм бичиж суугаадаа сэтгэл гонсойж байна. Та бүхнийг чилээсэнд УУЧЛААРАЙ!

Happy
Happy
15 %
Sad
Sad
31 %
Excited
Excited
23 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
15 %
Surprise
Surprise
15 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Жүжигчин Амараа кино зураг авалтаар иргэдийг зaлилcaн гэх асуудлаараа ингэж бичжээ

Comments are closed.

Previous post Говийн бор: Юу ч болсон чамайгаа орхихгүй ээ
Next post Топ модель Д.Болормаа 52 насны төрсөн өдрөө НИЖГЭР тэмдэглэв
error: Content is protected !!