Дуучин Аделийн даашинзыг урласан МОНГОЛ БҮСГҮЙ

Read Time:40 Second

Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагт (2023.01.28) дуучин Адель Лас Вегасын Колизей дахь Цезарс ордонд “Weekends with Adele” нэртэй тоглолтоо хийлээ. Энэ тоглолтынхоо үеэр өмссөн тансаг гоёлыг Холливудын оддын даашинзыг урладаг Stella McCartney брэнд бүтээжээ. 

Тус брэндэд оёдлын технологичоор ажилладаг монгол эмэгтэй Д.Энхцэцэг мөн тус даашинзыг урлахад оролцжээ. Болор шигтгээ, мөнгөн тоноглолтой даашинзыг дуучин бүсгүйн биеийн галбирыг тодотгосон хэрнээ бага зэргийн детальтай байхаар тооцоолж бүтээсэн байна.

Stella McCartney брэндийг домогт дуучин Пол Маккартнигийн охин үүсгэн байгуулж байжээ. Ихэвчлэн Холливудын оддын гоёлыг урладаг тус брэндэд хоёр монгол бүсгүй ажилладаг. 

Д.Энхцэцэгийн хувьд өмнө нь Их Британийн хатан хааны гэр бүлийнхэний даашинзыг урлаж байсан нэгэн. Мөн дэлхийн алдартай супер моделиудтай хамтран ажилладаг тэрээр “Энка Качио” хэмээх нэртэй өөрийн брэндийг үүсгэн байгуулахаар ажиллаж байгаа ажээ. 

Happy
Happy
25 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
25 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
50 %
Previous post О.Мөнхжин: FM-н хөтлөгчөөс өөдөлж яваагүй, насаараа нaмын тpoлл, сoнгуулийн нoхой “Дapваан Хapыгаа” урдаа бариад даалгавартай cэвж эхэлж
Next post Рok пoпын еpтөнцөд шvгэл vлээсэн Н.Энэрэлсайхан xaйрттайгаа рoмaнслаж явна
error: Content is protected !!