Хөтлөгч Анхаа хэний ач хүү гээч…

Read Time:1 Minute, 2 Second

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч залуу, жүжигчин Анхаа сүүлийн үед телевизийн салбарт хүч үзээд их л завгүй яваа.

Хөтлөгч залуу насны ханиа олж нижгэр хурим хийж нэг хэсэг л хэвлэлийн бай болж байсанг хүмүүс мэдэх бизээ.

Гэр бүл болоод багагүй хугацаа өнгөрч хүү охины аав болоод амжсан билээ. Түүний ханийг Дөлгөөн гэдэг бөгөөд даруухан үзэсгэлэнт бүсгүй бий. Тиймдээ ч Анхаад ихээхэн тааладсан биз.

Тэрээр “Тэнэгтэх чинь хүртэл надад яагаад ингэж таалагддаг юм бол доо хайрт минь” хэмээн уянгалж явсан залуу хэний ач хүү гээч

Тиймээ тэр бол “Зэрэг нэмэхийн өмнө” киноны дүрээрээ олноо илүү танигдсан алиа Содном гуайн ач хүү билээ.

Тэрбээр жүжигчин мэргэжлийг яагаад сонгохоор болсон талаараа ярихдаа,

-Миний өвөө циркийн алиалагч МУГЖ Б.Содном гэдэг хүн байлаа. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойн дүрээрээ дэлгэцэнд мөнхөрсөн хүн. Олон ч сайхан кинонд тоглосон доо. Миний ээж бас циркийн жүжигчин. Гэр бүлийн урлагийн гинжин холбоог таслахгүй өвлөөд авч явж байгаа учраас их хичээдэг. Жаахан байхдаа өвөөгийнхөө тоглосон киног үзээд л өвөө шигээ жүжигчин болох юмсан гэж боддог байлаа.

Тэр нь намайг жүжигчин болоход их нөлөөлсөн дөө. Ээж маань циркийн жүжигчин учраас тайзны ард л бага нас маань өнгөрсөн. Урлагтай ойрхон байдаг учраас багаасаа урлагт их хайртай. Багаасаа л жүжигчин болно гэж боддог байлаа хэмээн ярьж байжээ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
85 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
4 %
Surprise
Surprise
12 %
Previous post Xaлyyxaн Н.Энхмаагийн тaч пooз
Next post Спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат койнчин О.Мөнхжинг шүүxэд ялжээ
error: Content is protected !!