
Дагвадоржийг ЯПОН-д саатуулсан уу
Д.Дагвадоржийг ХААН банкны хувьцаа болон хэд хэдэн асуудлаар Япон улсад саатуулсан гэх мэдээлэл гараад буй билээ.
Ассашёрюү Д.Дагвадоржийг Япон улсад сaaтуулан хopьж, шaлгаж эхэлсэн талаар мэдээлэл цахим орчинд гараад буй.

Тэгвэл түүнийг “ХААН банкны хувьцаа болон хэд хэдэн асуудлаар шaлгaж байгаа” гэдгийг нэлээдгүй эх сурвалж хэлж байна. Энэ талаар өөрөөс нь тодруулга авах зорилгоор залгахад “Холбогдох боломжгүй байна” гэх хариуг өгч байна.
Аса аварга нэгдүгээр сарын 28-нд болсон Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал аваргын зодог тайлах, үсээ засуулах ёслолд оролцоогүй нь энэхүү хардлага төрүүлэх бас нэгэн шалтгаан болж буй.
Тус ёслолд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй зочид хүрэлцэн очсон ч тэдний дунд Аса аварга харагдаагүй нь олны анхаарлыг татаж байсан.
Д.Дагвадоржийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн ХААН банкны хувьчлалын асуудалтай хэд хэдэн удаа нэр холбогдсон нэгэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тухайн үед “Д.Дагвадорж намайг Увсын п.., дөрвөд, aлнa, тaлнa гэж баахан дөвчuгнөсөн. Би түүнээс “ХААН банкны 60 хувийг хэн авав, цэвэp мөнгө үү” гэж асуусан. Гадаадууд авах гэж байгаа гэсэн. Гадаадууд авах юм бол дотоодууд над руу дaйраад байдаг учир юу вэ? Хөлcний хэдэн “мoяа” тoлгойлоод дaйрч байна. 2 дахь xaмсаатан үcрээд гараад ирлээ. Хүлээгээд бүртгээд сууж байя даа” гэж байсан удаатай.
Хэдий ийм яриа гарсан ч зарим эх сурвалжууд түүнийг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Аса ланд жуулчны бааздаа байгаа хэмээж буй билээ.
More Stories
Ардын дууч Д.Бурмаа залиланд өртөж, гурван жил шүүх цагдаагаар явж байгаагаа ярив
Ардын дууч Д.Бурмаа залиланд өртөж, гурван жил шүүх цагдаагаар явж байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа: Эрдэнээгийн Солонго гэх энэ хүүхэн...
Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт хүүхдүүдээ авахаар давж заалдана
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн харилцаа болон өсвөр насны охиноо зодож буй бичлэгийг нөхөр Б.Наранцацралт нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн....
Жүжигчин П.Шүүдэрцэцэг нөхөрт гарч буйгаа зарлажээ
Эрдмийн зэргээ дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон жүжигчин П.Шүүдэрцэцэг Монголдоо ирээд нэг жил болсон. Энэ хугацаанд уран бүтээлдээ шамдсан бөгөөд үүнийхээ хажуугаар...
Аса Д.Давгадоржийг тулаанд дууджээ
Аса аварга буюу Д.Дагвадорж хэдэн жилийн өмнө болсон холимог тулааны дараа тамирчин Азжаргалыг загнаж буй бичлэг тараад буй. Энэ бичлэгт...
МҮОНТВ-ийнхэн маркетингийн ажилтан бүсгүйгээ хурган даргын өмнө хүчээр бүжиглүүлж архи уулгасан уу
МҮОНТВ- Маркетингийн ажилтан С.Минсэл:Ам нээвэл уушги нээ гэж. Би ч бас шүгэл үлээмээр байна!Анх Алтанцэцэг гавьяатыг албаны дарга болоод ирэхэд...
Жүжигчин У.Цогтбаяр суллагджээ
Жүжигчин У.Цогтбаяр согтуурсан үедээ "амиа хорлоно" гэж гэр бүлийн хүмүүсээ айлгаж, танхайрсан гэх хэргээр тавдугаар сарын 23-ны өдөр баривчлагдсан билээ. Тэгвэл...