Дуучин Заяа:Хүмүүс өгөхгүй гээд энд тэнд худлаа сэвээд байх шиг байна. Тийм зүйл байхгүй, харин ч үнэн шудрагаар тодруулаад ёслол төгөлдөр гардуулнаа

Read Time:1 Minute, 3 Second

Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр Дуучин Заяагийн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн зарлал олны дургүйцлийг хүргээд байгаа билээ. 3333 хүн тус бүр 50 мянгаар оролцож азаа үзэж автомашины сугалаанд оролцох боломжтой хэмээн зарлаж машинаа зарах гэж байгаа хосыг харсан иргэд шудрага бус, хууль бус зүйл хийлээ хэмээн yндуйцаж буй.

Иргэд тэднийг ямар тайлбар хариу үзүүлэлт хийхийг чих тавин хүлээж байсан гэхэд болно. Эцэст нь Дуучин Заяа “Сугалаа удахгүй хаагдлаа шүү” хэмээн пост нийтэлсэн нь иргэдийн дyргүйцлийг бүр ч хүргэв.

Тэрбээр цахим хуудаснаа ийнхүү бичсэн юм. “Удахгүй хаагдлаа шүү амжаад ороорой бүх зүйл шилэн байж, лайв хийж тодруулна. Хүмүүс өгөхгүй гээд энд тэнд худлаа сэвээд байх шиг байна. Тийм зүйл байхгүй, харин ч үнэн шудрагаар тодруулаад ёслол төгөлдөр гардуулнаа” гэжээ.

Уг асуудалд иргэн Б.Мэргэн: “Duuchin Zaya NZ, түүний эхнэр Одзаяа (хуудсыг нь мэдэхгүй юм) болон бусад сугалаа нэртэй зaлилан хийгээд байгаа олны танил нэртэй гэмт хэpэгтнүүдэд хэлье.

Та нар бүгд зoвсон иргэдийн зoвлон дээр буянтны дүрээр зоолсон гэ мт хэрэ гтнүүд шүү. Та нарын байтугай гэмт хэргийг шалгаж хүрэхгүй байгаа хүний нөөцийн дутагдлыг ашиглаж гэмт хэргээ өнгөрөөж аргацааж байгаа хyуль зөpчигчид. Наад зах нь наад сугалааг чинь тусгай зөвшөөрөл авч байж хийдэг юм. Нэг өдөр толгойг чинь цycmax вий. Намайг нэр төрд чинь xaлдлаа гэж байвал шүүxдээд сэpгээгээрэй хэмээн бичсэн билээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Сүнээ хамба лам Д.Чойжамцыг шүүмжилж, мyхaр cүcэгт итгэхгүй байхыг уриалав
Next post Жил нь орж буй 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насныхан дараах зүйлсийг анхаарах ёстой байдаг
error: Content is protected !!