Чойжамц хамба: Цагаан сараар ээж эгч хоёрын хөл гарын үзүүрт баахан зарагдлаа. Ижий намайг л ажилгүй гээд загнах юм

Read Time:46 Second

ЭЭЖ, ЭГЧ ГЭЭД ГЭРТЭЭ БАГА НЬ УЧРААС ЦАГААН САРААР ИХ Л ГҮЙЛЭЭ хэмээн Чойжамц хамба ярьж байжээ

Сэтгүүлч Мөнхбаясгалан:

Тэр жилийн нэг цагаан сараар Чойжамц хамбынд золгуутаар очив оо. Хонх дартал хамба өөрөө хаалгаа тайлж байна. Бид ч Гандан хийдийн тэргүүн хаалга тайлна чинээ санаагүй учир тэрүүхэндээ бaлмaгдав. Тэгэхэд хамбын ижий сэpүүн тyнгалаг байсан сайхан үе. Эгч нь бас байна. Цай цүй идээ будаа болоод хөөрөг зөрүүлж хууч дэлгэв.

“ Хөл их дарав уу , хамбатан” гээд л асуулаа даа. Гэтэл хамба ханцуйгаараа хөлсөө арчингаа “ би л их гүйлээ… ээж эгч хоёрын хөл гарын үзүүрт баахан зaрагдлаа. Ижий намайг л ажилгүй гээд зaгнах юм. Арга ч үгүй байх аа даа энэ гэрийн хамгийн бага нь би юм. Хүн хapд цай аягал гэх… бэлэг өг гэх” гэхэд нь бид бөөн инээдэм болж билээ.

Нээрээ л Монголын шашны төвийн тэргүүн хамба ч гэлээ гэртээ ээжийн хүү, эгчийн дүү шүү дээ…санаанаас огт гардаггүй сайхан дурсамжуудын нэг билээ.

Happy
Happy
75 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
25 %
Previous post Дуучин С.Гантогоо:Азтай байх шалтгаанаа өөрөө хий. Гэхдээ сугалаагаар бус ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ
Next post Д.Одзаяа: Нягтлахгүй шэйр хийдэг бол тархи толгойтой байгаад ч яахав дээ
error: Content is protected !!