Д.Одзаяа: Нягтлахгүй шэйр хийдэг бол тархи толгойтой байгаад ч яахав дээ

Read Time:41 Second

Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр Дуучин Заяагийн цахим хуудаснаа нийтэлсэн зарлал олны дургүйцлийг хүргээд байгаа билээ.

Тодруулбал, “3333 хүн тус бүр 50 мянган төгрөгөөр оролцож азаа үзэн автомашины сугалаанд оролцох боломжтой” хэмээн автомашинаа зарах гэсэн хосыг харсан иргэд шудрага бус, хууль бус зүйл хийлээ хэмээн ундуйцаж буй.

Иргэд тэднийг тайлбар, хариу үзүүлэлт хийхийг чих тавин хүлээж байсан гэхэд болно. Тэгвэл өнөөдрийн байдлаар Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр дуучин Заяа иргэдийн шилжүүлсэн нийт автомашины орлогын дансны хуулгыг нэг нэгэнгүй өөрийн цахим хаягтаа нийтлэж өөрийн үйлдлийг олонд батлав.

Олны шүүмжлэлийг багагүй хүртсэн хоёр маань тунчиг чимээ аниргүй байсан. Харин нэвтрүүлэгч Д.Одзаяа өөрийн инстаграм хуудаснаа хатуухан үгс эцэст нь нэг хэлэв бололтой.

Тэрбээр: “Фэйсбүүк дээрээс л харсан хэний ч хамаагүй юманд шуут итгээд, үнэн мөнийг нь нягтлахгүй шэйр хийдэг бол та тархи толгойтой байгаад ч яахав дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлэв.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
100 %
Surprise
Surprise
0 %
Previous post Чойжамц хамба: Цагаан сараар ээж эгч хоёрын хөл гарын үзүүрт баахан зарагдлаа. Ижий намайг л ажилгүй гээд загнах юм
Next post Хонконгийн алдарт загвар өмсөгчийг xөнөөж, мөчuлcөн aймшuгт xэpэг гарчээ
error: Content is protected !!