Ц.Гарамжавын зээ буюу охин Н.Мөнхнасангийнх нь хүүг Х Богдоор тодруулсан уу

Read Time:1 Minute, 10 Second

Х Богдыг шинийн 3-нд тодруулж залсан ажээ. Дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам Монголд 2016 онд айлчилж, хэвлэлийн бага хурал хийхдээ X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан.

Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсон талаар мэдэгдээгүй юм. Түүнээс хойш Х Богдын талаар олон таамаг дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүн асан, “Монполимент” группын эзэн Ц.Гарамжавын зээ буюу охин Н.Мөнхнасангийнх нь хүүг Х Богдоор тодруулсан гэх мэдээлэл илүү үнэний ортой гэж олон нийт таамагладаг. 

Тэгвэл түүнийг энэ жилийн сар шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулж, залсан байна.  Х Богдын дүрд тодорсон хүү 2015 оны тавдугаар сарын 4-нд АНУ-д мэндэлсэн, Монгол Америкийн давхар иргэншилтэй, өдгөө 8 настай ажээ. 

Монгол HD телевизийн “Шарк” нэвтрүүлгээр олноо танигдсан “Монполимэнт” компанийн CEO Н.Мөнхнасан сүүлийн үед олны анхаарлыг татах болсон.

Дөнгөж 30 гаруй настай энэ эмэгтэй дөрвөн хүүхдийн ээж болсоны зэрэгцээ монголын томоохон уул уурхайн компанийг удирддаг. Түүний ханийг Алтаннар гэдэг.

Бас л монголдоо толгой цохих боловсролтой, эрдэмтэн залуу бий. Тэгвэл гурван жилийн өмнө буюу 2018 онд Далай лам манай улсад дөрөв хонохдоо 125 хүүхдийн нэрсийг цуглуулж гурван янзаар шодо ж үзээд нэгэн балчир хүүг 10-р Богд мөн гэж тодруулсан байв.

Тэгвэл тэр тодорсон Богд нь өдгөө та бидний танил болоод буй шарк Н.Мөнхнасан бүсгүйн дунд хүү байжээ.

Тухайн үед Далай лам хүүхдийн нас бага байгаа учраас одоохондоо ил тод зарлаад хэрэггүй хэмээн сануулсан гэдэг.

Happy
Happy
100 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ангууч О.Хангай аваргын үзэсгэлэнтэй АВГАЙ болов
Next post Жүжигчин Н.Ялалт:Хvчuндэж уйлуулах гэж зүтгэлдэг кино контентоо хэзээ зогсоох вэ Халзан Тулгаа?
error: Content is protected !!