Жүжигчин Н.Ялалт:Хvчuндэж уйлуулах гэж зүтгэлдэг кино контентоо хэзээ зогсоох вэ Халзан Тулгаа?

Read Time:45 Second

Шинэ цагийн жүжигчдээс толгой цохидог, өөрийн өнгө төрхтэй жүжигчин Н.Ялалт. Тэрбээр жилийн өмнөөс УДЭТ-ын жүжигчин болж театрийн тайзнаа эргэн ирсэн билээ.

Тус театрын өвөл цагийн үзвэрийн нээлт болох Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийн гол дүрийг бүтээж үзэгч олонтойгоо уулзсан тэрбээр цахим хуудастаа үе тэнгийн найруулагч С.Баттулгад хандан хатуухан шүүмжлэл илгээв.

Жүжигчин Н.Ялалт: “Хvчuндэж уйлуулах гэж зүтгэлдэг кино контентоо хэзээ зогсоох вэ Халзан Тулгаа? Чамаас аятайхан юм гарахаа бүр больчихлоо шүү!!! Мyy хэлж байна, aтаархаж байна гэж ойлговол ойлгоно биз! Надаас өөр чамд ингээд шууд хэлчих хүн байхгүй дээ!” хэмээжээ.

Олноо Халзан Тулга хэмээгддэг найруулагч Баттулга нь цөөнгүй дэлгэцийн бүтээлд гол дүр болон туслах дүрд тоглосноос гадна “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус”, “Бүтэн амьдрал”, “Гэнэтийн зочид”, “Эрвээхэйн сүүдэр” зэрэг телевизийн цувралын найруулагчаар ажилласан юм.

Түүний хувьд хамгийн сүүлд Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Амьдралын урт замд” уран сайхны киногоо гаргаад байгаа юм.

Happy
Happy
100 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ц.Гарамжавын зээ буюу охин Н.Мөнхнасангийнх нь хүүг Х Богдоор тодруулсан уу
Next post Ж.Отгонбаяр: Биeэ үнэлэлтийг хyyлиар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
error: Content is protected !!