
Эрхэмээ: Hамайг 30 хоног xopux шийдвэр гарлаа. Идэрээ, Миний хөгшин байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу?
Сайн байцгаана уу? ‘Их бит’ компанийн хувьцаа эзэмшигч, IHC токены founder, ‘Swing traders discord’-н үүсгэн байгуулагч Эрхэмээ байна. Дөнгөж сая намайг 30 хоног xopux шийдвэр гарлаа. Миний хувьд эмзэглээд, шoконд opоод caндарсан зүйл огт алга гэхдээ юун сайхан байхав дээ. Харин IHC-ийнхаа ажилд тyйлын caнаа зoвж байгаа учир IHC Community-д болон бусдад захиж хэлэх зүйлс байна.

Одоо болж буй үйл явдал дээр IHC community-аас yyчлaлт гyйж байна. Уyчлалт гyйж байгаа нь буруутай учраас биш шүү. Та бүхнийхээ сэтгэл санаа ямар байгааг маш сайн ойлгож байгаа учраас л. Гэхдээ бид энэ хүрээд бууж өгөх учиргүй шүү. Та бүхэн итгэлээ битгий алдаарай.
Xopuгдож байгаа шалтгаан гэм бypуутай гэсэн шүүxийн эцсийн шийдвэр биш, xopьж байгаад шалгалтаа явуулах гэж байгаа. Зарим хүмүүс гэм бyруутай нь тогтоогдоод хopьж байна гэж ойлгосон байна лээ. Та бүхэн минь үүнийг маш сайн ялгаж ойлгоорой.

Идэрээ найздаа
Сайн уу? Идэрээ. Миний хөгшин хичээл ном нь сайн биз дээ? Бид богинохон ч гэсэн хэсэг хугацаанд хамтран ажилласан хүмүүс шүү дээ. Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө өөрийн байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу?
Бид энд кино шиг л юм болж байна. Хүүхдүүдийнхээ дэргэд гэpтээ нэгжлэг хийлгэж, кинон дээрээс л хардаг байсан 461-т xopuгдож үзлээ. Найз нь нэг өдрийн дотор улс даяар гэмт хэpэгтэн болоод авлаа. Бидний талаар мэдээлээгүй зурагт, бичигдээгүй сайт, page гэж алга. Гудамжаар явахад л илт мэдрэгдэж байна. Энэ хооронд чамайг нэгэн цагт хамт ажиллаж байсан бидний төлөө хэдэн үг дyyгарчих байх гээд их л хүлээлээ. Бид уг нь тэгтлээ мyyдалцаж салаагүй л юмсан. Цаанаа бас шалтгаантай байх гээд аль болох муугаар бодохгүйг хичээж байна.
Энд бидний харилцааны талаар бусдын мэдэх ёстой хэдэн зүйлсийг бичмээр санагдлаа. Олон нийт Идэр-Од энэ төслийг жилийн өмнө яагаад орхисон бэ гэсэн асуулттай үлдсэн. Үүний талаар өмнө нь дэлгэрэнгүй тайлбар өгч байгаагүй юм байна. Идэрээ энэ төслийг орхисон биш бид Идэрээг төслөөс хассан.

Идэрээ IHC төсөлд маркетинг хариуцан орж ирж байлаа. Өндөр боловсролтой, өөрийн амжилттай бизнесийн туршлагатай хүн учир Монгол гэлтгүй гадаад маркетинг дээр Идэрээ ахлаад явах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Гэвч ажил хэрэг анх ярилцаж байсан шигээ өрнөөгүй. Гадаад маркетинг гэлтгүй дотоодын маркетинг дээрээ ч бидний төсөөлсөн шиг хичээл зүтгэл гаргаж, community-аа мэдээллээр хангаж ажилласангүй.
Харин гол анхаарлаа өөрийнхөө кинон дээр төвлөрүүлж байв. Бид Улаанбаатарт ажлаа хийгээд байдаг, маркетингийн албаны дарга маань хөдөө зoмбитой киноны зураг авалттай яваад байдаг. Бидэнд анхнаасаа кино хийнэ, хэсэг хугацаанд хөдөө байх нь гэж хэлэлгүйгээр гэнэт л би кинотой гээд хөдөө яваад өгсөн. Кино зураг авалтаа дуусаад хотод орж ирсэн ч киноныхоо маркетингд хамаг анхаарлаа хандуулж Их Бит дээрх хариуцсан ажлуудаа орхигдуулсан. Бид нэлээн чаргууцалдаж байж л хэдэн пост, твит өөрийнхөө сошиал хуудаснууд дээр байршуулна.
Ийм гүйцэтгэлтэй байсан тул бидэнд Их Бит компанийн гадаад маркетингийг хариуцан ажиллаж чадна гэсэн итгэл төрөөгүй. Их Бит компанийн ажил бол энүүхнээр аргалчих хэмжээний жижиг төсөл биш билээ. Маш олон хөрөнгө оруулагчдын бидэнд итгэсэн итгэл дээр боссон том төсөл. Энэ их итгэлийн хариуд өөрийн биеэр ажил дээрээ байж, сэтгэл зүрхээ гарган, оюун бодлоо шавхан олон улсад Монгол улсаа төлөөлөн мэдээлэл түгээх, хөрөнгө оруулагч олоход гол анхаарлаа хандуулах нь бидний үүрэг билээ. Гэтэл энэ том хариуцлагыг үүрч том зорилгын төлөө зүтгэж байгаа бид ажлын байран дээрээ ч ирэхгүй, ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа хүнтэй хэрхэн нэг баг болж ажиллах билээ.
Бид бүгд Идэрээг хөдөлмөрч, мундаг залуу гэж мэднэ. Гэтэл ажлын байран дээрх наад захын энэ зэргийн зүйлийг ойлгохгүй байна гэж байх уу? Надад нэг л асуулт байна. Ийм сэтгэлээр хандах байсан бол анхнаасаа ямар зорилгоор IHC төсөлд орж ирсэн юм бэ? Эр улсуудын замын хүзүү урт гэдэг хэзээ нэг өдөр энэ бүх асуудал шийдэгджил таарна тэр үед эргээд уулзах нүүртэй байх сайхан даа уг нь.
Жилийн өмнө гарсан төслөөс нь болоод эргэн зyyралдаж байгаад yyчлаарай гэхдээ чи биднийг ямар их хөдөлмөрлөж юу хүсэж тэмүүлж явсныг мэдэх хүн гэдэг утгаараа найзаасаа хүн чанар хүссэн юм шүү эмзгээр битгий хүлээж аваарай.
Эцэст нь IHC Team & IHC community энэ шалгуурийг даваад гарах болно.
Хүнтэдгэсэн Б.Эрхэмбаяр
