удган Юмжирдулам зурхайч лам нарыг шүүмжлэв

Read Time:1 Minute, 48 Second

Даян дэлхийн удган Юмжирдулам мэдээлэл хийлээ.

“Товчхон лайв хийхгүй бол арай шударга бус зүйлс нүдэнд харагдаад байна. Юу вэ гэхээр хамба лам нар болон төрийн өндөрлөгүүдэд зөвлөгөө өгч байдаг зурхайч гээд авгай байна.

Энэ хүмүүсийг юу ярихыг нь сонссон чинь бүр инээд хүрмээр юм яриад байх юм. Жаахан үнэнтэй нийцэж байвал яасан юм бэ? Энэ жил хур бороо ихтэй, тэгэнгүүтээ хамгийн дургүй хүргээд худлаа яриад байгаа юм нь яс юман дээр зурхайгаа хүртэл зөв гаргачихаж чадахгүй байж цагаан сараа шинийн 1-2ноо ч с мэдэхгүй шал худлаа зурхай гаргангуутаа дээрээс нь ингэж хэлж байгаа юм.

Дээдсүүдэд сайн жил гэнэ. Төрийнхөнд сайн гэнэ. Доодсуудад муу, дундуур түвшинийнхэн яадаг юм энэ жил ёстой төр төмөр нүүрээ харуулсан ч яадаг юм гээд ямар ч медальтай юм мэдэхгүй нэг зурхайч авгай ярьж байх юм.

Ийм хүмүүст хэлье. Энэ жилийн цагаан сар чинь яс юман дээрээ тэр Хятадад Өвөрмонголын хийж байсан цагаан сар чинь яг хуанлигаар таарж байсан шүү. Зурхайгаа зөв гаргаж чадахгүй байж юун олон сонин сонин юм яриад байгаа юм?

Юу гэсэн үг юм? Монголын ард түмэнд туулай жил хатуу, улныхан бид нарт гэж байгаа юм уу? Монголын ард түмэнд халтай, дээдсүүдэд ээлтэй гэнэ. Уучлаарай энэ чинь эсрэгээрээ байгаа. Энэ жил буруу үйл хийсэн, газар нутгаа зарсан, ард түмний эсрэг үйлдэл хийсэн 76-д халтай хөөе.

Үнэнийг нь олоод над шиг хэлчихдэг бай хөөе. Цаг хугацаа хэн нь худлаа хэн нь үнэн ярьж байгааг угаасаа харуулна. Төрийн ард ийм хүмүүс байхад чинь газар нутгаа ухаж төнхөөд байх нь аргагүй шүү дээ. Болохгүй бол төр ард түмэнд төмөр нүүрээ харуулсан ч яадаг юм гэнэ.

Энэ юу хэлж байна вэ гэхээр төрийн өндөрлөгүүд 76-г засч залруулж зөв зам руу явуулж үйлийн үрээс нь гэтэлгэж, буруу үйл хийхгүй байх тал дээр нь ярих ёстой атал улам давраадаг тэгээд бүр буруу үйл рүү нь чиглүүлж хэлж байна шүү дээ.

Эх орон газар шорооныхоо төлөө дуyгарсан тэмцэгч нарыг бүгдийг нь шоронд нь хорьсон ч яадаг юм гэсэн тэр үгийг хэлж байгаа байхгүй юу. Уучлаарай тийм арчаагүй байж болдоггүй юм.

Төрийн өндөрлөгүүдийг болон улс төрийнхөнийг үнэхээр авч зөв замыг нь зөөж өгч явья гэж байгаа бол тийм лам, тийм бөө нар тийм зурхайч нар ерөөсөө байдаггүй юм шүү” гэлээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
100 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Tрaнсжендер Солонгогийн дoтyyр xyвцaс 20 000 доллар хүрэв
Next post Дуучин Нара:БИ АХИЖ АМЬДРАЛЫН МАРАФОНД YXТЭЛЭЭ ГҮЙХГҮЙ …Aмиa xoрлох тухай ч бодогдож
error: Content is protected !!