Дуучин Дэлгэрмөрөн болон Солонгон Аашт нар тус тусдаа шинэлжээ

Read Time:1 Minute, 2 Second

Сошиалд хувийн амьдрал, салалт нийлэлтээрээ олны анхаарал татдаг хүмүүс бол Т.Дэлгэрмөрөн,Т.Ананда нар.

Тэд өнөө жил тус тусынхаа гэрт сар шинээ угтсан бөгөөд ёстой л “бор гэртээ Богд”, “Хар гэртээ хаан” гэдэг шиг идээ будаа засаж, гоёл зүүсгэлээ зүүсээр найр наадам дүүрэн цагаан сараа хийсэн байна.

Хэдийгээр 9 дэх удаагаа с.алалтаа зарласан ч тэд дундаасаа хоёр охинтой. Хоолны шоугаараа алдаршсан Т.Ананда бүсгүй хэзээний хатан хаан шиг хоймортоо залран дуучдыг дуулж суух бол дуучин Т.Дэлгэрмөрөн түүнээс дутахааргүйгээр хөгжимчин охиноосоо эхлээд уран бүтээлч найзуудаа урин залж өргөө гэртээ хөг аялгууг эгшиглүүлэн хаан аятай залрах ажээ.

Сар шинэ дуусч таваг идээгээ хурааж Дэлгэрмөрөн ийн бичсэн юм.

Хаврын эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдрийн оройг хүртэл алаг үрсээн хүлээж , амтат идээгээн хураан тэгш сайхан хувиарлаад анд найзуудынхаа үр хүүхдүүдэд болон аав эгч , өвөөдөө золгож амжаагүй амин хайртай охиддоо хадгаллаа.

Буяны ерөөлөөр эгшиглэсэн “Этүгэн” хэмээх бурхан багшийн дуулал бүхий “Эх болсон зургаан зүйл , хамаг амьтны тусын тулд” бүтээгдсэн цомог минь бусдын сайн сайхны төлөө хүрэх газартаа хүргэгдлээ.

Амтлах тусам ээж минь бодогдох сүүн ааруул , сонсох тусам зовлонг гэтэлгэх “Этүгэн” цомог хоёр энэ өдрийн нэмэх хасах цэнэг минь болж хийморь оршоов оо.

Маргааш холыг зорих аялалын зам эхлэнэ.Хамтдаа бүгдээрээ хаа хүрч хэрхэн хөгжилдөхийг харцгаая аа.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Жүжигчин Золоо хүүгийнхээ гарны зургийг дэлгэсэн биш шүүмжлэлд өpтөв
Next post Мөнгө дууддаг мод…Харсан даруйдаа хуваалцвал та хэзээ ч мөнгөөр тасрахгүй!!! – ТА ДАРЖ ОРООД…
error: Content is protected !!