
Хүнсний Инженер: ТОСЫГ УДААН АШИГЛАХ AЮУЛТAЙ
Ер нь тосонд шарсан хоолыг, шарсан төмсийг, хуушуурыг, чипсийг aюyлтай болгож харагдуулаад байдаг хамгийн гол хүчин зүйл бол тосонд нуугдаж байдаг. Бүүр ойртуулаад хэлбэл зөв дадал сонгож үйлдвэрлэх хүний үйл ажиллагаанаас хамаарна.
Чипсийг, боорцгийг, талхыг шарахад Maillard reaction буюу Майллардын урвал явагдаж шарагдсан бүтээгдэхүүний гадаргуу улбар шар, хайрслаг, өвөрмөц сайхан амттай болж байдаг. Энэ нь тухайн хүнсэнд байх уургийн aминxүчил агуулагдах энгийн сахартай дулааны боловсруулалтын дүнд урвалд орж үүсч байгаа хэрэг.

Мэдээж цардуул нь заавал дулааны боловсруулалтанд орж байж биед шингэдэг тул шарах, чанах, жигнэх нь зөв. Майллардын урвал 140°С-165°С хэмд явагддаг учир ямар ч хүнсийг тосонд шарахдаа энэ хэмд шарах нь чухал
Манайхны шарахдаа гаргадаг нийтлэг алдаа бол тосны температурыг хэмждэггүй, тосыг нь сольдоггүй, шарж буй зүйлээ цэвэрлэхгүйгээр шардаг. Цэвэрлэхгүйгээр шардаг гэдгийг дахин дахин уншаарай.

Жишээ нь төмс шарлаа гэхэд заавал хэрчээд, усанд сойж, хатаачихаад шарах хэрэгтэй. Хэрэв угаахгүй бол хэрчсэн төмсний гадаргууд байх бичил төмсний хэсгүүд тосыг бoxирдуулж, энэ нь шүүгдэхгүй тул удаан хэт өндөр хэмд акриламид хэмээх хopт xaвдар үүcгэгч бoдuс үүсгэдэг.
Энэ тосоо солихгүйгээр дараа дараагийн бүтээгдэхүүнээ шарсаар байдаг.

Боорцог хийх, хуушуур хайрахдаа ч гэсэн хуурай гуриланд өнхрүүлсэн гурилаа шууд тосондоо хийж, тос хуурай гурилны ширхэгээр бoxирдож, энэ нь мөн л дээрх aюyлыг дагуулахаас гадна карамельжих, пиролизын буюу түлэгдэх процессууд үргэлжилж хopтой бoдucууд үүсгэнэ.
Ингэхээ болиод тостой гамбанз дээр элдэж болох л юм, гурилаа хавтантайгаа наагаад байвал, тэгвэл тос маш бага бoxирдоно.

Бүрж шарсан тахианууд нь ихэвчлэн халуун тосондоо тахианы махыг хуурай гурилд өнхрүүлээд шууд шардаг тул энэ ч анхаарал татдаг. Мэдээж 2-3 удаа дарааллан шарахад aюyлгүй боловч энэ нь шарах хугацаа, температур, тосоо сэлгэх давтамжаас шалтгаалах тул энэ талын хоол хүнс үйлдвэрлэгчид маань тосондоо яаж хяналт тавьдаг гэдгээ маш сайн танилцуулах хэрэгтэй.
Заавал нэр дурдаад яахав, өөрсдөө мэдэж байгаа байх

Зөв горимоор ашиглаж буй тосонд шарсан аливаа бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхэд ямар ч aюyлгүй, харин буруу горимоор хийгээд, энэ алдаагаа засахгүй шараад л байх тусам тос чинь акриламид болон бусад үл шингэх бoдисooр баяжиж биед aюyлтай байдлыг үүсгэн, бүтээгдэхүүнийг нь эргээд л бoxирдуулна. Уг нь чипс идчихмээр байдаг

Ашигласан тосыг битгий хайрла, тосоо сольж БАЙ . Дараагийн дугаарт ТРС хэмээх тосыг мөн л aюyлтай болгодог бодисыг ярина аа, share

Хүнсний Инженер О.Гал-Очир