Дуучин Хумбагарын Батмэнд: Би Eрөнхийлөгч, Eрөнхий сайд болмоор байна

Read Time:50 Second

Дараагийн сонгуулиар УИХ-д сонгогдоосой гэж бодсон хүмүүсээ нэрлэнэ үү. Нийлж байгаад сонгоод өгье гэсэн сошиал асуулгад дуучин Хумбагарын Батмэнд өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр: Би л Ерөнхийлөгч, ерөнхий сайд болмоор байна. Тэгвэл энэ улс орныг жинхэнэ Монгол улс шиг улс болгомоор санагдаад болохгүй юм. Эхлээд Монгол хүн болцгоох хэрэгтэй юм л даа. Монгол хүний зангараг гээчийг таг мартчихсан, амьдрал мэдэхгүй, хий хоосон хэлбэр гaлбир хөөцөлдсөн, өнөө маргаашаас цаашаахыг харахгүй бол хэчнээн олон дипломтой, хэдий хэр олон жил ажилласан байх нь огт хамаагүй ээ..! Монгол орны хөрсөн дээр бууж сэтгэхгүй мyнхагуудаар удирдуулсаар зaлхаж гүйцлээ. Монгол хүн чинь хамгийн наад зах нь өрөвч зөөлөн сэтгэлтэй байх ёстой.

Тэгээд Монгол хүний оюунд суралцах гэдэг бол маш том гүн ухаан буй заа! Үүнийг жаахан ч гэсэн ойлгосон байх учиртай. Тэр эдийн засаг энэ тэр чинь дараагийн асуудал! Эхлээд Монголоо судлах хэрэгтэй. Монголоо мэдэж, ер Монгол хүн гэдэг нь ямар учиртай төрсөн юм бэ гэдгийнхээ чинад утгыг ойлгох ёстой. Ямар аргатай даа би ерөнхий сайд болмоор байна гэх вэ дээ..! гэжээ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
100 %
Previous post Д.Одзаяа: Дуугай байгаад байсан чинь гvтгэлэгүүд бүр арай хэтэрлээ.Hэp төpөө сэргээлгэж, үнэн мөнийг нь тогтоолгохоор цaгдaaд хандсан
Next post Ц.Саранцэцэг: Элeкmрoн тaмxuнaaс болж, хүү минь мөнx бycыг үзүүллээ
error: Content is protected !!