
Дуучин Наагийгийн ИТГЭЛ пянз дуудлага худалдаагаар 6,5 сая төгрөг хүрч, Итгэл хүүд ИТГЭЛ нэртэй пянзаа бэлэглэсэн ӨДӨРЛӨГ
Улсын филармонийн гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар өнөөдөр өөрийн уянгалаг дуунуудаас бүрдсэн “Итгэл” цомгийн ПЯНЗ-ны нээлтээ Шангри-Ла худалдааны төвд хийлээ.

Түүний ИТГЭЛ цомог пянз хэлбэрээр худалдаанд гарч буй бөгөөд уг пянз 12 инч, HEAVY VINYL /180гр/ хэлбэрээр хэвлэгдэж пянзанд зориулж REMASTERING-г Японд хийлгэжээ.

Пянзны нээлт 2023.03.04-нд Шангри-Ла худалдааны төвд 14:00 цагаас болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянмонгол чуулга, жазз дуучин Хулан, дуучин Жожо нар урилгаар оролцсон юм.

Түүнчлэн энэ үеэр хоёр номерийн ПЯНЗАА дуудлага худалдаанд оруулахад түүний багын найз нь түүний уран бүтээлийн дээжийг 6 500 000 төгрөгөөр авсан юм.

Үүнээс гадна урлаг соёлын алдартнууд түүнд баяр хүргэн дурсгалын үгтэй пянзыг гардан авсны дотор Зууны манлай дуучин Б.Сарантуяа байсан юм. Мөн тэрбээр өөрийн ИТГЭЛ нэртэй пянзаа Итгэл нэртэй хүүд бэлэг болгон гардуулсан гээд олон гэнэтийн бэлэгтэй арга хэмжээтэй өдөрлөг боллоо.


More Stories
Монгол улсын арслан М.Бадарч: Шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа
М.Бадарч мэдэгдэл гаргалаа. Тэрбээр болж буй үйл явдлын талаар ийн бичжээ. Монголын ард түмэн ,бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн...
Жүжигчин П.Шүүдэрцэцэг айлын эхнэр болсны дараах анхны аялал
Хэн хүний харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь жүжигчин П.Шүүдэрцэцэг. Тэрбээр хуримаа дуулиантай нижгэр хийж өөрийгөө хөдөлмөрлөж бүхий л зүйлд...
Өнөрцэцэг: Боломж л гарвал биеэ үнэлнэ гэдгээ харуулчихлаа
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган өчигдөр эхлэн, шөнө хагаслан үргэлжилж АЭХ-ы Тэргүүнд А.Адьяасүрэн, Б.Жаргалан, Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд, Б.Пунсалмаа,...
Баян Базараатай нэр холбогдож байсан дуучин Аззаяа ингэж өөрчлөгджээ
"Сүүн далай ээж", "Тавтай нойрсоорой" зэрэг хүүхдийн дууг шинэчлэн дуулж олны танил болсон залуу дуучин Б.Аззаяаг мэдэхгүй хүн ховор биз ээ....
Ч.Лодойсамбуу: Мөнх-Эрдэнийг сулла! гэж өлөнтөж байхын оронд Нүүрсний хулгайчдаа адилхан цээрлүүл гэж шаардаач
Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой өөрийн байр сууриа ийн бичжээ. Дараа нь лайвдуулахаас айсандаа...
Нас ахих тусам улам өнгө нэмж буй жүжигчин Т.Мино
"Хатариш" дуугаараа олны танил болсон дуучин, жүжигчин Т.Номин буюу Мино олны танил хөөрхөн бүсгүйчүүдийн жагсаалтад ордог. Тэрбээр өмнө нь Дамбын...