
Шинэхэн Богдын эмээд хандан сэтгүүлч Өнөрцэцэг хатуухан үгс хаяглав
Далай лам 2016 оны айлчлалаараа Их тэнгэрт шинэ Богдыг тодруулах ёслолыг нууцлан үйлдсэн бөгөөд өмнө нь монголын лам нар X богд байж болох олон хүүхдүүд дээр сорилго явуулж, хүрээллийг нь хумин бэлтгэсэн гэдэг.
Эдгээр хүүхдүүд дунд энгийн ардын, улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн үрсүүд ч багтаж байжээ. Жишээ нь, М.Энхболд, Ц.Элбэгдорж, Л.Элдэв-Очир нарын хүүхэд, ач нар сорилгод оролцсон нь бат нот юм.

Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын ач хүүг Далай лам Богдоор тодруулахад гэр бүлийнх нь зүгээс “Шашны энэ их манаргаанд нялх үрийг маань татан оролцууллаа” хэмээн эрс татгалзсан аж. Энэ мэтээр олон янзын яриа шинэхэн Богдын талаар гарч буйтай зэрэгцэн сэтгүүлч Өнөрцэцэг түүний эмээд хандан ийн бичжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
“Нэг асуудлыг гаргаж тавиад мэдээлээд орхисоор өнөөдөр бид ийм нийгэм дээр ирсэн. Хэдхэн хүн хагартлаа баяжиж, дийлэнхи нь ядyy, aвилгагчид хэнээс ч айхгүй ийм aймшигтай шударга бус нийгэмд амьдарч байна.
Сэтгүүлчид нэг удаа мэдээлээд л өнгөрдөг, та нар ч “аа” гээд л орхичихдог. Зөв юм уу, буруу юм уу бүү мэд. Миний хувьд гаргаж тавьсан сэдвээ заавал үр дүнд хүргэхийг хичээж зүтгэж ирсэн. Олон асуудал үр дүнгээ өгсөөн. Монполиметтой хувийн өш хонзон байхгүй, өрөө төлөхийг л хүсч байгаа.
Гэхдээ тэд төлөхгүй байгаа. Уг нь шүүх цагдаа нь ажлаа хийдэг бол би ингэж улайрч нэр хүндээрээ хохирохгүй л байсан. Өрөө л төлчих л дөө. Ихэнхид нь олддоггүй боломжийг ганцаараа л эдэлж байна.
Ганцаараа алт ухаж байна, ганцаараа зээл авч байна, ганцаараа л татвараа төлөхгүй байна шүү дээ. Бусад нь амьдармаар байна шүү дээ. Нэр төрөө бодоод төлчих байх гэсэн төлөхгүй, бурханшашuн болоод яваад байх юм.
Бурхны шашuнд ядаж авснаа өг гэж сургадаггүй юм уу?
Богдын эмээ болох гэж байгаа бол алт ухахаа зогсоодоггүй юм аа гэхэд эхлээд өрөө төлөөд сvсэгтэн олондоо хүндлэгдчихээ.” гэсэн байна.

Мөн тэр өмнө нь эл асуудлаар ийнхүү ярьж байсан юм.
-УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, та хоёрын маргаан жилийн өмнөөс эхлэлтэй. Энэ хугацаанд Ц.Гарамжав нь таныг цагдаа болон шүүхэд өгч шалгууллаа. Харин шүүхээс уг хэргийг нууцын зэрэглэлтэй хэмээн шалгаж эхэлсэн гэсэн. Нэр төр сэргээх нэхэмжлэлийг нууцын зэрэглэлд оруулж хэлэлцэх нь хуулинд хэр нийцэх вэ. Энэ талаар та судалж үзсэн үү?
-Ц.Гарамжавын өргөдлөөр ЦЕГ болон Иргэний шүүх дээр 15 сар явж байна. ЦЕГ-т хагас жил шахуу шалгуулж Ц.Гарамжавын гомдол хэрэгсэхгүй болж хаагдсан юм. Учир нь сэтгүүлч түүнийг гүтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй гэсэн үг. Унасан улс төрч ууртай байдаг аж. Тэрбээр Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд тэрбээр дахин энэ асуудлаараа гомдол гаргасан, шүүх хурал нь болоогүй байгаа.
ХУД-ийн шүүхэд фэйсбүүк, твиттер, вэб сайтдаа үзлэг хийлгэхээр очиход надаар нууцын баталгаанд гарын үсэг зуруулаад Ц.Гарамжавын хэрэг нууцын зэрэглэлтэй гэж шүүгчийн туслах хэлсэн. Би ойлгохгүй байгаа, Ц.Гарамжавын нэр төрийн асуудал яагаад нууцын зэрэглэлд багтсан тухай.
-Таны зүгээс Ц.Гарамжавтай холбоотой баримтыг гаргаж тавьж байгаа. Харин шүүхээс уг хэрэгт холбогдуулан яг юуг нууцлах шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ. Таны баримтыг юм уу эсвэл нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг уу?
-Энэ талаар шүүгчээсээ асуухад би хуулийн зөвөлгөө өгдөг хүн биш ээ гэж хариулсан.
-Таныг хавтаст материалын яг энэ хэсгийг ил гаргаж эсвэл мэдээлж болохгүй гэдгийг шүүх сануулсан уу. Ер нь шүүхийн энэ үйлдэл хэр хуулинд нийцэх вэ?
-Ц.Гарамжавтай холбоотой хэрэг нууцын зэрэглэлтэй, нууц гэх тамгатай гэж танилцуулсан. Нууц хадгалах баталгаанд гарын үсэг зуруулсан. Миний бодлоор тухайн нууцын зэрэглэлтэй гэх албан тоотуудыг олон нийтэд дэлгэж болохгүй гэж ойлгосон. Миний бодлоор сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ц.Гарамжавын алдар нэр хүндэд халдаж уу үгүй юу гэдгийг шүүх тогтоох ёстой. Гэтэл энэ хэрэгтэй холбоотой гаргасан шийдвэрээ хүртэл нууц гэж үзээд байгаа нь үнэхээр эгдүүцэм.
-Улс төрч эмэгтэй өөрийн хууль бус үйлдлийг /баримтаар баталгаажсан/ асуудлыг нууцын зэрэглэлд оруулж буйг шударга бус, ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэж болохоор байгаа юм. Ер нь ийм тохиолдол шүүхийн практикт өмнө нь гарч байсан уу. Энэ талаар та судалж үзэв үү?
-Улс төрчдийн булхай луйврыг илчлээд үнэхээр их төвөгтэй бартаатай замыг туулж явна. Яалт ч үгүй цагаан цаасан дээр, мөрөө үлдээгээд явсан гэмт хэрэг гэж би боддог.
-Шүүхээс таны сошиал хаягуудад хяналт, шалгалт хийсэн гэсэн. Ингэхдээ шалгах шийдвэр гаргаснаа ч таньд мэдэгдээгүй гэсэн. Тэд таны сошиал хаягуудад шалгалт хийж буй нь ямар зорилготой юм бэ. Юуг олж мэдэх зорилготойгоо таньд хэлсэн үү?
-2020 оны аравдугаар сарын 26-нд надруу Хан-Уул дүүргийн шүүхээс залгаж “Маргааш 11:30 минутад шүүх дээр ир, таны фэйсбүүк, твиттер, вэб сайт, Зариг.мн цахим хуудаст үзлэг хийнэ” гэж хэлсэн. Энэ дагуу бүтэн зургаан цаг шахуу тус шүүх дээр ажиллагаанд өртсөн. Уг нь бол шүүхээс надад мэдэгдэгдээд таны хувийн хаягуудад үзлэг хийнэ гэж Ц.Гарамжавын талаас хүсэлт гаргалаа гээд танилцуулж миний оролцоог хангах ёстой биздээ.
Миний хувийн хаягуудыг үзэх гэж байгаа бол миний оролцоог хангах ёстой гэж би ойлгоод байгаа. Харамсалтай нь надад хэлээгүй шүүх шийдсэн, гаргасан шийдвэрээ нууц гэсэн нь үнэхээр “сонин”.
-Шүүхийн зүгээс Ц.Гарамжавын хүсэлтээр таниас өөр юуг шаардсан бэ?
-Ажил хэргийн нэр төр сэргээлгэж, тараасан хэлбэрээр уучлалт гуйх.
-Ц.Гарамжавын тал яг энэ асуудалд хэрхэн, яаж ажиллаж байгаа вэ?
-Нэр төрөө сэргээлгэхээр Ц.Гарамжав гомдол гаргасан. Анхны шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 14-нд товдогдсон. Гэвч Ц.Гарамжавын өмгөөлөгч хэргийнхээ материалтай танилцаж амжаагүй тул шүүх хурлыг хойшлуулж өгөөчээ хэмээн хүсэлт гаргасан. Шүүх тэдний хүсэлтийг хангаж шийдвэрлэж, шүүх хурал хойшлов. Дараагийн шүүх хурал есдүгээр сард зарлагдсан гэвч мөн л Ц.Гарамжав өмгөөлөгчөө солино гэх шалтгаанаар хойшилсон.
Тэгэхээр Ц.Гарамжавын зорилго нэр төрөө сэргээлгэх биш, сэтгүүлчийн амыг хааж, зоригийг шүүхээр мохоох зорилготой гэж харагдаж байна гэж хардахад хүргэлээ.
-Ц.Гарамжав нь хууль, шүүхийн байгууллагад өгч шалгуулахаас өөрөөр таныг дарамталсан болон ажил хийх үйл явцад тань нөлөөлсөн тохиолдол бий юу?
-Тохиролцохыг оролдсон байж болзошгүй.
– Зөрүүлээд Ц.Гарамжавыг та шүүхэд өгөх үү?
-Өгөхгүй, Монголын хуулийн байгууллага намайг өргөдөл өгсөн өгөөгүй шалгана гэж найдаж байгаа.
-Ц.Гарамжав нь Монгол банкинд төлөх ёстой 10 гаруй тэрбум төгрөгийг төлж эхэлсэн үү. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?
-Хэрэг маргаан шүүхээр эцэслэгдэн шийдэгдтэл энэ талаар ярихгүй байх шүүхийн шийдвэрийг Ц.Гарамжав гаргуулсан.
-Өчигдөр та өмгөөлөл хүсч Хууль зүйн үндэсний хүрээлэнд хандлаа. Хэрвээ та өмгөөлөгчтэй ажиллаж эхэлбэл эхэлж юуг тодруулах, яаж ажиллах төлөвлөгөөтэй байна. Магадгүй хэргийг нууцын зэрэглэлээс гаргахаар ажиллах уу?
-Шүүх шийдвэрээ гаргаснаа надад хэлээгүй, давж заалдах хугацаа өнгөрөөж байгаад надад мэдэгдсэн. Нэг тийм зохиол яваад байна гэж би хардаж байна.
-Ц.Гарамжавтай хувийн таагүй харилцаа бий юу?
-Сэтгүүлч хүн хувийнхаа хандлагыг ажилдаа гаргах нь зохимжгүй. Энэ бол цэвэр сэтгүүлчийн ажил. Бидний хувийн харилцаа хонзогнол биш. Монголд мөнгөтэй хүмүүс хуулиас, шүүхээс айхгүй байгаа нь энэ үйлдлээр тодрон харагдаж байна.
-Шүүхээс шийдвэр гаргахдаа Ц.Гарамжавын талд гаргаж магадгүй гэх хардлага таньд байна уу?
-Одоо өрнөж буй үйл явц надад итгэл төрүүлэхгүй байна. Гэхдээ би монголынхоо шударга шүүхдээ итгэж, залбирч байна. Холбогдох төрийн байгууллагуудаас нотлох баримтууд хангалттай ирсэн учир, баримтууд цугласан. Тиймээс шүүх бүрэлдэхүүн нотлох баримтад үндэслэн, талуудын мэтгэлцээнээс үнэн зөв шийдвэр гаргана гэдэг горьдлого маань тасраагүй ээ. Шүүх хурал одоогоор товлогдоогүй байна” хэмээн ярьж байлаа.
Харин Мөнхнасан хариуд нь:
“Мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлч хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн ухаан, геополитик зэрэг олон талын мэдлэгтэй, зөв төлөвшилтэй байж нийгэм, улс орныхоо түүчээ болдог. Олон улсын жишиг нь ч тийм шалгууртай байдаг.
2019 оны 7 дугаар сараас эхлэн миний ээж, манай гэр бүл, үр хүүхэд, хамт олныг илт худал зүйлсээр гүтгэх, доромжлох, 3аналхийлэх зэргээр цахим орчинд тасралтгүй 3 жил өдөр бүр мэдээллийн хvчирхийлэл хийж яваа Н.Өнөрцэцэг хэмээх эмэгтэйн үйлдлийг Монгол Улсын гурван шатны шүүхээс нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасанг тогтоож, няцаалт залруулга хийж, цахим орчноос утсгахыг үүрэг болгосон шийдвэр гарсан байдаг.
Тэрээр одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй огт худал мэдээллээр үргэлжлүүлэн гүтгэн доромжилж, 3аналхийлсээр байна.Сэтгүүлч мэргэжлийн нэр төрөө эрхлэмлэн буруу ташаа мэдээлэл гаргасан бол засаж залруулахын төлөө бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай байхыг шаарддаг.
Сэтгүүлчийн хувийн өш хонзонгоос нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж баримтыг санаатайгаар мушгин гуйвуулж бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаан олон түмний мэдэх эрхэд халдахгүй байх ёс зүйн зарчимтай.
Гэтэл сэтгүүлч нэрээр харлуулах зорилго санаагаа халхавчилж, мэдээлэл түгээх давуу байдлаа ашиглаж, цахим хvчиrхийлэл олон зуун давтамжтайгаар үйлдэж, манай гэр бүлийн эсрэг санаа зорилготойгоор нийгэмд зохиомол жигшил төрүүлэхэд улайрч байгаа нь илт болжээ. Дашрамд хэлэхэд Хөгжлийн банкнаас нийт 73 төсөл зээл санхүүжилт авсан.
Монполимет группийн хэрэгжүүлсэн Монцемент цогц үйлдвэрийн төсөл 2015-2020 хүртэл 118.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байхад огт төлөөгүй мэтээр бусад төслүүдээс онцлон харлуулах гэж оролдсоор байна. Мөн Монцемент үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэж илт худал мэдээлжээ.
Монцемент цогц үйлдвэр, 2016, 2017, 2019 онуудад улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд авах тухай дүгнэлтээ гардан авч, барилгын материал үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг.
АТГ Хөгжлийн банкны нийт 73 төслийг нийтэд нь шалгаж байхад мөнгө угаасан гэх илт худал мэдээлэлийг санаа зорилготойгоор дахин дахин түгээж байна. Монцемент төслийг Гэрчийн статустай дуудсан төдийгүй зээлийн зарцуулалтыг үнэн зөв бодит баримтуудтай нь шалгуулсан болно.Мөн Ээж маань зээл авах үед улс төрийн албан тушаалтай байгаагүй.
Хөгжлийн банкны хувьд олон улсаас 80% санхүүжилтээ аль хэдийнээ босгоцон ийм байгаль орчинд ээлтэй шинэ технологитой төсөл тухайн үед байгаагүй.Зээлийн хувьд төгрөгөөр бол 20%-н хүүтэй зээл” гэсэн юм.
Харин Өнөрцэцэг сэтгүүлч үүнд мөчөөгөө өгсөнгүй бас хариу барьжээ.
“Баримт байхад л гүрийдэг аймар компани, та нар баримтад итгэдэг биздээ, анхааралтай нэг хараарай. Эхлээд төлнө гэдэг, сүүлдээ төлөхгүй гэж шүүхдээд хөөн хэлэлцэх хугацаагаар маргаанаа хаалгадаг тийм л зальтай, аргатай компанишдээ. Баримт нэг: Монголбанканд 10 тэрбумаа төлнө гээд Ц.Гарамжав гарын үсэг зурж өглөгөө хүлээн зөвшөөрсөн тооцоо нийлсэн акт.
Баримт хоёр: Монголбанк 10 тэрбум төгрөгөө авах ёстой гэдгээ ЦЕГ-ын мөрдөн байцаагчид мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг.Баримт байхад лефтний шүүгчдийн нэг болох оцогнодог Баасанцогтоос мөнгө аваад ажлаасаа халагдсан Хан-Уулын шүүгч Б.Мөнхбаяр Монполиметыг хамгаалж алх цохисон. Би давж заалдсан байгаа, Ц.Гарамжав ч надаас уучлалт гуйх шийдвэр гарсан байгаа шүү!!! Шүүхийн процесс дуусаагүй байгаа” гэсэн байдаг билээ.
