
Ч.Ганжавхлан: “Xapaaл идсэн” багш нараа
ШУТИС-ийн оюутан багштайгаа маргалдаж байгаа бичлэгээ цахим сүлжээнд тавьж шуугиан тариад байгаа билээ. Энэ талаар “Лантуун дохио ТББ”-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр:

Хайртай шүү “Xapaaл идсэн” багш нар аа !
Саяхан даа нэг сургууль дээр нүдэндээ итгэмгүй нэг явдлыг харж билээ. ЕБС-н нэг сурагч багш руугаа би чамайг ажилгүй болгоно, хэн ч биш болгоно за юу ?! гэж судас нь чинэрч орилж байх юм. Энэ чинь одоо юу билээ … Аав ээжийнхээ хэлдэг үгийг л яг давтаж дууриаж байна даа …
Өнөөдөр бүгд л ярьж байх шиг байна. Нэг оюутан багштайгаа мapгалдсан бичлэгээ сошиал дээр тавьж “Мөнгийг нь төлчий” гэж тавлаж байх юм. Ахын дүү чи яг хэдэн төгрөгтэй юм бэ ? Бүх зүйлийг мөнгөөр шийддэг гэдэг зүйлийг хэн чамд заав ? Зам дээр хүүхэд дайрцан хүүхэн мөнгө торгууль төлөөд зүгээр өнгөрчихдөг болохоор ? Төрийн цагдааг түмний өмнө согтуу зодсон даргын дүү мөнгө төлөөд зүгээр өнгөрчихдөг болохоор ? Хүний толгой дээр халуун кофе асгасан ч торгууль төлөөд инээгээд явж байдаг учраас ? Тийм нийгмээс үлгэр дууриал аваад мөнгөтэй л бол чиний санаанд бүх зүйл багтаад байгаа юм уу ? Хамгийн хайртай хүнээ хорвоог орхин одоход нь чи наад үгээ хэлж чадах уу ? Чиний царайг хэн ч мэдэхгүй учир нь чи бичлэгэн дээрээ чи өөрийнхөө царайг харуулаагүй, тийм болохоор чи аюулгүй харин чиний зөвшөөрөлгүй хийсэн бичлэгээр сурагчыгаа зайл, гар гэж хэлдэг нэгэн их сургуулийн багшийн “Мyyг” нь Монгол даяараа бүгд мэддэг болсон. Ард нь ямар ч түүх байсан байж мэднэ, тэр багшийн буруу ч байж болно гэхдээ нэг зүйл асууя “Чи яг хэдэн төгрөгтэй юм бэ?” Чи наад үзэл бодлоороо энэ нийгэм дээр амьдрах уу ? Чи мөнгөө төлчихөөд огт сургуульдаа ирээгүй бол чиний дур, чамд тийм эрх ч байгаа, чи 10 сургуульд мөнгөө төлөөд хаясан ч болно. Харин хэдэн ч төгрөг төлсөн бай багшийн хичээлийг хүндлэж, бусдад саад болохгүй байж дүрэм журмаа дагах ёстой энэ хоёр зарчим хоорондоо их ялгаатай зүйл шүү.
Эцэст нь xapaaл идсэн багш нар аа ! Шууд утгаар нь хэллээ шүү юм л бол xapaaлгаж байдаг, нэг үхрийн эвэр доргисон ч “Багш” гэдэг нэрээрээ бүгдийн аманд багтаж нохойд барьдаг мод лугаа амтай болгонд чичлүүлж байдаг ха раал идсэн багш нар аа ! Америкт таксинд явдаг цалингаас 10 дахин бага цалинтай, Солонгост айл нүүлгэдэг ажлаас 5 дахин бага цалинтай хэрнээ эсрэгээрээ хэд дахин илүү ачаалалтай, хэд дахин илүү стресстэй, хянаж цагддаг камер утсаа шүүрэх багачууд хаа сайгүй, стресс менежмэнт тайтгарах орчин юу ч байхгүй Монгол хүүхдүүдэд, залуучуудад нэг ч гэсэн мэдлэг түгээж, юм заагаад өгчихье гэж хичээдэг байж боломгүй романтик, ойлгох боломжгүй өөдрөг ха раал идсэн багш нар аа ! Та нарынхаа ач буянаар өдий зэрэгтэй яваа учраас, үргэлж талархаж хүндлэж хайрлаж явдаг шүү. Зарим нэг, зарим нэг жинхнээсээ xapaaл идэх ёстой багш нэртэй нoвш, багшийн нэрийг гyтаасан түлээнүүдээс болж та бүхний маань ариун цагаан хөдөлмөр битгий хиpmээсэй. Үнсий !
Ч.Ганжавхлан
