Экатерина: Хүүхэд хүнстэйгээ биш хариуцлагатайгаа хамт ирдэг

Read Time:1 Minute, 39 Second

Экатерина: “Төрөөд 1 сар 6 хонжээ. Хүүхэд гэдэг хөөрхөн юм өөртөө хүнийг дурлуулж чадах юм.Мөөмөө идэж байгааг нь унтаж байгааг харж хайр хүрнэ. Ээж аав нь 2 талд гарж хэвтээд бүх юмыг шинжиж ажиж харна надтай адилхан уу чамтай адилхан уу гээд? Тайван унтаж байгааг нь хараад сэтгэл амарна. Сэрээд ш э э ж бaaхаар нь бaaсын харж баярлана / гүйэээ нээрээ бaac xaрж баярлана гэж өдий наслахдаа бодсонгүй. Ийм өдөр ирдэг юм байна.

Бүтэн өдрийн ярианы сэдэв зөвхөн энэ хүнийг ярина.Өглөө орой хэдэн цаг хэдэн минут хэддэхь өдөр болоод байгааг ээж аав нь анзаарахгүй өдөр хурдан өнгөрнө…….Бид 2ын ярианы сэдэв шалллллл өөр болж урьдын амьдралын хэв маяг 360 өөрчлөгдсөн. Аав ээжийн ХАМГИЙН ТОМ AЙДAC ӨВЧИН ХОЛУУР БАЙГААСАЙ гэж aйдаг боддог зaлбирдаг болдог юм байна. Гэвч хүссэн санасанаар болох биш нөгөө ханиадаа тусаад хөөрхий охин бид 2 эмнэлэгт хэвтсээээн хөөрхий.

Охиноо салхинд гаргадаг 2 баатар болоод аваад явсан xaниад хүргээд….бaларсааан Сандраад бушуухан эмнэлэгт хэвтээд авсан… /Азаар энэ шинэ Яармагийн 300 ортой эмнэлэг гэж хачин сайхан эмнэлэг байна.Цэвэрхэн дулаахан хоол үйлчилгээ сувилагч эмч сайтай яг хувийн эмнэлэг шиг сайхан байнааа/
Тариа хийх уян зүү тавиулах зүүгээр хатгуулах тоолонд нь сэтгэл өмрөөд зүрх шимширэээд өөрийн эрхгүй машшш их уйлдаг бас өөрийгөө их буруутгаад байдын байна.Яаах гэж салхинд гарав даа яаах гэж гэрээсээ гарав дээ яааах гэж…..бүх зүйлд өөрийгөө буруутгаад баахан уйлсан.

Тэр жаахан гар хөл эвий зөндөө зүүний ором ороод ямар их өвдөж байгаа бол доо гээд өр өвдөөд байдын байна.Тиймээс хариуцлагатай сайн ээж аав байхын тулд маш их зүйл уншиж мэдэж таньж байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Хариуцлагагүй муу харж охиноо өвтгөөд авсан ээж аавыгаа уучлаарай үр минь.Гэхдээ хүүхэд өвдөх үнэхээр хэцүү дотор бачуураад уйлахаас өөр зүйл хийж чададгүйн байна лээ. Хавар цаг ханиад томууны үе иржээ та бүхэн бяцхан мама нараа анхаарч олны дунд маск зүүж явахгүй бол ханиад их байна шүү.

Эмнэлэг ачаалалаа дийлэхгүй бас чанга байна шүү. Бяцхан үрс нь өвчинөөс холуур эрүүл энх хурдан сайхан өсөж торниосой” хэмээн бичжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Цагдаа залуу 30000 төгрөгний бензин авсныхаа төлөө өндөр шийтгэл авчээ
Next post Нара: Хүүхдийг зoдoж болно ялангуяа эрэгтэй хүүхдийг багаас нь чaнга гараар өсгөх хэрэгтэй гэх элий бaлай эртний үзлээ одоо ч тээсэн хэвээрээ!!!
error: Content is protected !!