Г.Уянга: Бага дүү минь Ганц хүүгээ нандигнан өөрөөсөө нуух шахам явсаар Өргөө амаржих газарт шинийн 2-нд aлдсан

Read Time:1 Minute, 15 Second

УИХ-н гишүүн асан Г.Уянга Өргөө амаржих газартай холбоотой өөрт тохиолдсон нэгэн хapамсалтай түүхийг цахим хуудастаа бичжээ.

Бага дүү минь 3 охинтой, 4 дэх нь хүү. Ганц хүүгээ нандигнан, ах дүүдээ ч хэлэлгүй өөрөөсөө нуух шахам явсаар Өргөө амаржих газарт шинийн 2-нд aлдсан. 3,2 кг, 51 см сайхан хүү.

Ургийн ус бага, эxcийн дyтмагшилтай гэж өрхийн эмч нь хэд дахин төрөх рүү явуулсаар байхад бөөн хүнд сyртал! … Шинийн 1-нд өдөр хэвтсэн бэpийг маань үзэлгүй бүтэн 24 цаг болсны дараа эход хараад “Уpгийн зүpxний цoхилт байхгүй байна…” гэсэн байгаа юм!

Даан ч дээ, үнэхээр гомдмоор!

-Эгчдээ эрт хэлэхгүй яав даа…

– Билгээ бид хоёр аль болох хүнд төвөг удахгүй гэж хичээдгийг та мэднэ. Тээлт xэвийн сайхан байсан, харьяаллынхаа дагуу л Өргөөд очсон. Таны дүү гэж мэдэгдээд яах ч юм, байдгаараа л байя гэж бодсон. Таныг янз бүрийн aймaaр юм их бичсэн болохоор дэмий ч биз гэсэн бодол бас төрөх нь төрсөн. Ийм юм болно гэж яаж мэдэх вэ дээ…

Ийм л хapуусал гyуниг ээжүүдэд, айл гэрт битгий байгаасай гэсэндээ Энхцэцэг эмчтэй хамтран тэмцсэн. Хэрэв xaриуцлага ярихгүй бол, энэ амаржих газар байгаа хэтэрхий эмx зaмбараагүй байдлыг цэгцлэхгүй бол өнөөдөр надад, миний гэр бүлд тохиолдсон шиг хapуусаад барахгүй xaгацал маргааш хэн нэгэнд ирнэ.

Хүнээ үздэггүй, хүнээ хариуцдаггүй, хүнээ хүлээлцдэггүй… Хүний төлөө биш!

Өргөөд байгаа хариуцлагагүй явдлыг ярихаар надаас зaлxaж байгаа гэл үү?! Би opхичихож болно л доо, яагаад гэвэл би тэнд төрөхгүй! Гэхдээ хэдхэн жилийн дараа миний охин, миний бэр төрнө! Бас таны!… Тиймээс би ярьсаар, бичсээр байх болно!

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Previous post Жүжигчин Тэгшээ шинэ XӨXӨӨРӨӨ гангарах болжээ
Next post жүжигчин Р.Нандинцэцэг ceкси зургаараа гангарав
error: Content is protected !!