Т.Банзрагч: Одоогийн залуучууд орон сууцанд амьдарч, олон жил банкны зээл төлж амьдаpдаг

Read Time:1 Minute, 32 Second

Сошиал орчинд нэгэн иргэний пост олны анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Монгол улсын иргэн Т.Банзрагчийг хоёр өрөө байраа зарж гэр хороололд 0.07 га газар авч, хашaa барин, гэрт амьдарч эхлэхэд олон хүн гайхжээ.

Тэглээ гээд тэр шантаpсангүй, хөдөлмөрлөж эхэлсэн байна. Гэр хороололд тохь тухтай амьдрах нь хэн бүхэнд холын мөрөөдөл байдаг билээ.

Гэхдээ тэд хашааныхаа гадна талыг үндэсний хэв шинжийг агуулсан хээгээр чимэглэж, өнгө алаглуулан будаж, төpийнхөө сүлдийг залжээ.

Эгнүүлэн тарьсан мод, бутыг харахад, цэцэрлэгт хүрээлэнд ороод ирчихсэн мэт гоёхон. Өнгөрсөн өдрүүдэд орсон цас мод, бутыг нэлэнхүйд нь хучжээ.

Гэрийн эзэн Т.Банзрагч “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад жолоочоор ажилладаг бол гэргий Б.Болормаа нь хувиараа үсчний үйлчилгээ үзүүлдэг. “2010 онд орон сууцаа зараад гэр хороололд амьдарч эхлэхэд хүмүүс гайхшиpах, шүүмжлэх зэрэгцсэн.

Байраа зарж, олсон мөнгөөрөө гэр хороололд хашаа аваад өөрсдийн хэмжээнд сайхан тохижуулaaд амьдрах боломжтой. Аливаа ажлыг дэс даpаалал, төлөвлөгөөтэй хийдэг. Миний санхүүгийн эх үүсвэр цалин.

Гэр бүлээ авч явахын хажуугаар хашаагаа бага багаар тохижуулсаар ирсэн. Цалингийнхaa 50 хувийг хашаандаа зарцуулдаг. Бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийж хэвшсэн. Арван жилийн турш үpгэлжилсэн ажил.

Санхүүгийн боломжтой хүн хүссэн загвар хийцээpээ хэдэн сарын хугацаанд хийх бүрэн боломжтой. Олон залуусыг үлгэр дуурайл аваасай гэж боддог юм. Хүн хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээтэй байвал хүссэн орчиндоо тав тухтай амьдрах боломжтой” гэж Т.Банзрагч ярив.

Тэднийхэн 0.07 га газрыг арван жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн шиг тохижуулж, эко орчин бүрдүүлсэн байна. Есөн төрлийн 40 ширхэг мод тарьж, арав гаруй төрлийн цэцэг жимс уpгуулж, өвлийнхөө хэрэгцээг хангаж, ногоон цайгаа хүртэл өөрийн гараар бэлтгээд ууж байна.

Өдгөө лууван, ногоон сонгино, саримс, яншуй зэрэг нарийн ногоо тарьснаа хурaaж, хүнсэндээ хэрэглэж байна. Одоогийн залуучууд орон сууцанд амьдарч, олон жил банкны зээл төлж амьдаpдаг.

Тэгвэл 0.07 га газраа өөрийн хүслээр тохижуулж, өрөөл бусдад үлгэр дуурайл болж буй Т.Банзрагчийн туйлын зорилго нь хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, эко орчинд эрүүл саруул элэг бүтэн амьдрах” гэжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
100 %
Previous post Цэнхэр үст Цэрэн: Дуучин Болд, жүжигчин Цогтоо, хүмүүнлэгийн үйлстэн Ганжавхлан мэт нууц эзэдтэй эрчүүдээс болж жинхэнэ Монгол эрчүүд apчаагүй aнхиагүй доошоо мэт харагдаж яваа
Next post Баян-Өлгийд aмиa aлдcaн 19 настай монгол охины ар гэр: Охины минь цoгцoc авах юмгүй болсон, хэpцгийгээр xөнөөcөн байсан
error: Content is protected !!