Дуучин Сэрчмаад дурлан сэтгэлийн шархтай үлдсэн хүү

Read Time:57 Second

Энэ зураг дээрх махлаг хүү бол “UB комеди” клубийн үндсэн гишүүн, комедиан, сагсан бөмбөгийн 3×3 төрлийн талбайн тайлбарлагч У.Содхүү гэх залуу юм.

Тэрбээр бага насандаа дуучин С.Сэрчмаатай авахуулсан энэ зургийг цахим орчинд нэлээд хөгжилтэй сэдэв болгон түүний бага насны бүтээгүй хайр хэмээн хошигнон ярих болжээ.

Түүний хувьд дуучин Сэрчмааг сэмхэн харж хүүхэд ахуйн шохоорхолд автаж байсан ч одоо бол жинхэнэ хайр дурлалаа хэдийнэ олжээ.

Түүний хувьд эхнэртэйгээ Найрамдал зусланд анх танилцаж байжээ. Тухайн үед найзыгаа зусланд хүргэж өгөөд буцахад гэнэт үлдмээр санагдсан. Тэгээд буцаж гэр лүүгээ явж хувцас, бусад бэлтгэлээ базаагаад ахиж очсон. Эхэндээ Сонор бүлэгт хуваарилагдсан ч, Оргил бүлэг рүү ороод бүлгийнхээ охинд дурласан нь манай эхнэр. Манай эхнэрээс нөхрийнхөө юунд татагдсан бэ гэхээр авьяас гэж хариулдаг. Өөрийн мэддэг чаддаг бүхий л зүйлсээ эхнэртээ үзүүлж, байж өөрийн болгосон. Манай эхнэр их уярамтгай, романтик хүн. Намайг гитар, төгөлдөр хуур тоглоод дуулж өгөхөд үнэн голоосоо уярч сонсдог. Би хөгжим тоглохдоо жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Үүнийг л олж харсан болов уу.

Тэгээд жил гаруй хугацаанд үерхээд бид гэр бүл болсон. Би 20 настай, эхнэр 18-тай аав, ээж болсон. Бараг л хүүхэдтэйгээ хамт өсөж байна хэмээн тэрбээр ярьсан юм.

Happy
Happy
50 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
25 %
Sleepy
Sleepy
25 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Дизaйнер Н.Сoёлмaa: Э.Oдгэрэл бoл тoп мoдель биш, тoп биеэ үнэлэгч . Миний мэдэхээр…
Next post Дуучин Х.Батмэнд: Жагаа ёстой нэг ёозгүй эр дээ
error: Content is protected !!