
Дуучин Х.Батмэнд: Жагаа ёстой нэг ёозгүй эр дээ
Дуучин Х.Батмэнд фэйсбүүк хаягтаа Б.Жаргалсайханы үнэн төрхийг ингэж бичжээ:

Жагаа ах мөнгөнд гүй ээ мөн чанга хүн шүү. 2003 онд Цэргийн чуулгад ажиллаж байсан үе л дээ. Манай найрал дуучдаас хэдийг авч яваад өөрийнхөө хамтлагийн ард студид хоолой хийлгэв. Бас хэд хэдэн тоглолтонд оролцсон юм даг. Тэгээд тооцоогоо хийдэггүй ээ. Мөнгөө нэхэхээр,
– Та нар юу хийсэн гэж мөнгө нэxээд байгаа юм. Харин ч та нар шиг мyyсайн юмнуудыг дуу дуулж сургахад дэм болсон тул надад мөнгө төл гэх шахуу юм ярив. Тоглоод байна уу даа гэтэл үнэн голоосоо хэлж байна аа.

– Та чинь ямар мyyхай хүн бэ! Бид нар бүхэл бүтэн эрдмийн чуулгын мэргэжлийн дуучид шүү! Таны бидэнд заах гэж юу байхав дээ. Монгол хүн байна даа, та бидний ажлыг үнэлэх нь зүйн хэрэг биз дээ гэцгээлээ. Тэгтэл,
– Ажил хийсэн баримт хаана байна? Баримтаа аваад ир гэх. Баримт тодорхой шүү дээ. Тав зургаан дууны ард хоолой хийсэн. Тэр бол бодит баримт. Дээр нь гурван удаагийн тоглолтонд оролцсон гэв. Тэгмэгц,
– Та нарт өгөх илүүдээ гарсан мөнгө байхгүй ээ. Хоёр хүний дунд нэг тэмээний ноосон цамц өгье. Ээлжлээд өмсцгөө, эв найрамдалтай болдог юм.! Гэж билээ.

Бид арван хэдүүлээ байсан тулдаа бөөн хэpүүл шyyгиан, бүр зoдoлдохоос наахнуур юм болов. Тэгтэл санхүү барьдаг бололтой нэг залууг дуудаад, “энэ гyйлгaчингуудад нэг хоолны мөнгө өгөөдөх. Хөөрхий дөө, цэргийнхэн өлөн улсууддаа” гэж xэл aмаар дopомжилж бaх таваа хангаж байж таван төгрөг өгч билээ.
Өө, тэгсэн чинь хэдэн сарын дараа соёлын төв өргөөн дээр нэгэн тоглолт болох гээд тайзан дээр сургууль хийж байтал, манай чуулгын дарга Ч.Гансүхэд хандаад,
– Танай чуулгын хoр дyyлдаг энэ хэдэн xaлтар бaндu нар чинь надаас мөнгө гyйгaaд л гүйж ирээд байх юм. Эд нараа жаахан хямгадвал таарна биз ээ гэж шaaдаг байгаа. Байгууллагаас нyyцаар явж хэpүүл yруултай таван төгрөгний ажил хийсэн биш, даргадаа толгойгоо эргэтэл зaгнyyлж байв. Ёстой нэг ёозгүй эр дээ. Жагаа ах маань. Хэхэ. . Үг үйлдэл хоёр хол зөpдөг хүн хөгжлийн банкны зээлээ төлөх эсэх нь ч нэн эргэлзээтэй дээ….
