Охид бүсгүйчүүдийн шинэхэн КРАШ бүжигчин Ө.Мөнхжин

Read Time:48 Second

Охид бүсгүйчүүдийн анхаарлыг “Мөнгөн мод” цом гардах үедээ өөртөө татаж чадсан энэ залууг Ө.Мөнхжин гэдэг. Балетын урлагт 10 орчим жил ажиллаж, бүжиглэж буй нэгэн юм.

Гоо сайхны дээд хэмжүүр гэгддэг балетээр бүжиглэдэг тэрбээр 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр суралцаж төгсч, 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж байгаа аж.
Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хот “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ “Орос-Япон Евро Азийн” балетын анхдугаар тэмцээнээс дэд байр, 2022 онд ОХУ-ын Большой театрын тайзнаа болсон Олон улсын балетын XIV уралдаанд амжилттай оролцож “Дипломант” мөн тус онд БНСУ-д болсон “Korean international ballet competition” олог улсын тэмцээнээс алтан медаль зэргийг тус тус хүртэж байсан бөгөөд “Мөнгөн мод 2022”-ын Шилдэг бүжигчин шагналыг хүртсэн байна.

Ө. Мөнхжин ДБЭТ-ын тайзнаа П.И.Чайковскийн “Щелкунчик”, “Хунт нуур”, А.Аданы “Жизель”, И.Морозовын “Амттаны доктор” зэрэг бүтээлүүдэд гол дүрд бүтээгээд байгаа чадварлаг балетчин юм.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Сэрэмжлүүлэг: Малчин залуустай зориуд суугаад салдаг хүүхнүүд байна
Next post QUIZA opoн нутгийн иргэдийг OPK гэв
error: Content is protected !!