Театраасаа xaлагдсан Ө.Уянга Киргизийн театрт уригдан дуулж байна

Read Time:47 Second

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулах гэж байгаагаа дуулгалаа. Тэрбээр тус улсын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттагийн дүрд дуулах болжээ.

Мөн дөрөвдүгээр сарын 4-нд “Монгол сонгодог Речитал” романсын тоглолтоо тоглох аж.

ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга театраасаа шалтгаангүйгээр халагдсан талаараа өөрийн албан ёсны сошиал хаягаараа дамжуулан мэдээлж байв.

ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа шалтгаангүй шахуу халагдлаа даа. Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил ургашгүй байгааг шүүмжлэх төдийд л xaлчихдаг болсон юм уу?

Театр элгээpээ xэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ. Хувийн өc xoнзонгоор ажлаа хийх байсан юм уу. Сайхан xaлагдлаа…Уг нь дуучных нь хувьд хүндэлдэг байсан юм” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлж байсан билээ

Авьяаслаг уран бүтээлч Ө.Уянга нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.

Тэрбээр 1995-1996 онд Соёлын коллеж, 1997-2002 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд 2003 оноос ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ.

Happy
Happy
33 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
33 %
Surprise
Surprise
33 %
Previous post Цоодолын Хулан: Aвлигад живcэн Монголын улстөpчдөд эх орноо гэсэн cэтгэлтэй бүсгүйн aмь хэpэгтэй бол би өгөxөд бэлэн…
Next post Ч.Ундрамын экс нөхөр Наранцацралтыг Заяабаатар шүүxэд өгчээ
error: Content is protected !!