Ч.Ундрамын экс нөхөр Наранцацралтыг Заяабаатар шүүxэд өгчээ

Read Time:14 Minute, 42 Second

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын экс нөхөр Наранцацралт өөрийн хуудсандаа Хушганы найз маань намайг шүүхэд өгсөн юм байна. Сая мэдлээ. Шүүхээс дуудсан захиа ирж очиж юунд гомдсоныг нь мэдье. Арай гуталгүй гаргасанд гомдсон юм биш байгаа!!!гэсэн байсан юм.

Энэхүү гомдол гаргасан иргэн нь Заяабаатар буюу Наранцацралтын өмнө нь дурьдаж байсан хүн юм байна.

Эл хэpгийг эргэн сануулвал Б.Наранцацралт ийнхүү өгүүлсэн байдаг юм.

“Б.Наранцацралт би 2008 онд Ч.Ундрамтай гэр бүл зохиож, 14 жил ханилахдаа охин, хүү хоёртой болж, элэг бүтэн, жирийн сайхан амьдарч байсан нь саяхан. Харамсалтай нь “гэр бүл цуцлуулах” асуудал өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хэлэлцэгдэх гэж байна.

Уг нь би энэ бүхнийг УИХ-ын гишүүний нэр хүндийг бодож, чимээгүй өнгөрье, хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг ярилцаж 50,50 хувьтай байя гэж санал тавиад 2022.04.05-ны өдөр гэрээсээ хөөгдсөн өдрөөс хойш тууштай, чимээгүйхэн хүлээж байсан.

Учир нь чи хөдөө, гадаадад байнга томилолтоор явдаг гэртээ байхаасаа байхгүй нь их, бас УИХ-ын гишүүн болсноос хойш ууж, идэх, наргиж, цэнгэх чинь хэрээс хэтэрсэн. 7 хоногийн 2-3 өдөр байнга хатуу юм ууж, уучихсан хөлчүү ирэхдээ ихэнхи тохиодолд хэтрүүлсэн байна.

Шөнө дөлөөр гэртээ орж ирээд зүгээр унтахгүй агсамнаж тавьж, хүүхдүүд эмээж ичээнэ. Бусад олон зүйлийг нуршиж болох ч зөвхөн энэ ШАЛТГААН-аас болж, би хүүхдүүдээ чамд үлдээж чадахгүй байгаа юм.

Би энэ амьдралд туулах ёстойгоо туулж яваа, ханилсан хань минь гэж бүх зүйлийг чинь алдаа, оноотой, байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хоёр хүүхдийн минь эх гэж хүндэлж, хайрлаж, тэсэхийн аргагүй олон зүйлийг тэвчиж, сохор, дүлий, хэлгүй мэт дуугүй явж, айлын нөхөр, эр хүний хувьд хэнээс ч гарамгүй ухаан, тэвчээр гаргаж ирсэн. Үүнийг чи ч сайн мэддэг, тоглоом, шоглоомоор ч надад хэлдэг л байсан.

Гэтэл чи намайг ор үндэсгүй гүтгэж,худлаа ярьж явдгийг найз нөхөд, МУИС болон УИХ-ын эргэн тойрноос олж сонслоо. Тэнд ч миний найз нөхөд ажилладаг юм шүү. Эргээд бодоход, болсон зүйлүүдийг эргэцүүлэхэд чи надаас салахаар төлөвлөгөөтэй үзсэн бололтой.

Ингэхдээ өөрийнхөө гэмт явдлыг намайг хийсэн болгоод гүтгэж, харлуулчихна. Ингээд бүх бурууг надад тохож, бусдад бусдад итгүүлээд , өөрийгөө “цэвэрхэн” аваад гарна гэж тооцсон бололтой.

Намайг өөрийнхөө аав Ч.Чинбатаас 10 тэрбум төгрөг хулгайлсан, гэрийнхээ үйлчлэгч хүүхэнтэй гал тогооны өрөөнд загас наадуулж байгаад үйлдэл дээр баригдангуут нь хөөж явуулсан тухай “ҮЛГЭР” чи зохиожээ.

Өөрийн чинь хийсэн БУЗАР ҮЙЛДЭЛ салалтын суурь болсныг нуун далдалж, гэмгүй надаар туг тахиж, олонд хохирогчийн дүртэй үлдэх нь л дээ. Олны яриагаар “дэргэд минь бараг лаа бариад зогсож байсан” юм шиг л байна.

Ч.Ундрам аа! Чи өөрийнхөө ичгүүргүй, бусармаг, самуун, хөнгөн завхай явдлыг миний явдал болгон намайг харлуулж, өөрөө энхийн цагаан тагтаа болж үлдэхгүй ээ. Энэ ариун явдал уу? Та нарын ёс суртахуун номлож,өндөр төрийн хойморт залардаг гишүүний чинь тангараг, ёс суртахуунтай харшлахгүй юу?

Чи ингэж ичгүүргүй худал ярьж буй учраас би ачлалт хүүгийн ёсоор тэнгэрт байгаа эцэг, эхийнхээ ясыг өндөлзүүлж, нэр хүндийг нь сэвтүүлэхгүй гэсэндээ энэ хугацаанд юуг тэсч тэвчиж, өнгөрүүлсэн талаараа ний нуугүй баримттайгаар дэлгэх болно.

Миний эцэг, эх ямар хүмүүс байсныг, юу хийж бүтээснийг, ганц хүүгийнхээ амьдралын төлөө юугаа ч хайрлахгүй тэтгэн дэмжиж өдий хүргэснийг бэр нь болж байсныхаа хувьд биш юмаа гэхэд хүний ёс бодсон ч гэсэн чи мартах учиргүй.

Олон зүйлийг чинь эр нөхрийн хувьд өнгөрүүлж, хүүхдүүдээ элэг бүтэн өсгөхийн тулд бүх зүйлд “ДУУГҮЙ” байсан ч сэтгэлд минь гүн цочрол өгч, салахаар шийдсэн зүйлийн талаар чамд сануулах ёстой бололтой. Хэргийн эзэн чи “мартах” байтугай, энэ тухай яригдахаас үүрд ичиж амьдармаар.

Самуун хэнбугай ч садарладаг эрээ өөрийнхөө гэрт авчирч, нөхөр хүүхдүүдийнхээ дэргэд эр, эмийн ажил эрээ цээргүй хийж байсан завхай түүх хэзээ ч дуулж байсангүй. Энэ явдлыг нүдээр үзснээс хойш сэтгэл хэцүү болж, бодох тусам зүрх хөндүүрлэж, эцэст нь гэр бүлээ доош нь хийлгүүлж, бие сэтгэлийн ийм давшилтын золuос болсноо улам гүнзгий мэдэрч, үнэнг дэлгэх ёстойг ухаарлаа.

Би олон жил сэтгэлдээ нууж, тэвчиж, мартах гэж хичээж явсан юм шүү. “Муу нуухаар сайн илчил” гэдэг болохоор одоо дэлгэх цаг нь болжээ.

1. Ч.Ундрам УИХ-ын гишүүн болохынхоо өмнө МУИС-д дэд захирал хийж байсан. 2019 оны 11 сарын 15-ны шөнө дунд. Гэртээ 2 хүүхэдтэйгээ ханиад хүрч, өндөр халуураад (улс орон даяар томуугийн А -гийн төрлийн вирус дэгдээд байсан үе) хэвтэж байхад үүдний хаалганы код дуугарч чи орж ирэх шиг болсон.

Орилж хашгирахгүй болохоор нь ашгүй ганц удаа ч болов эрүүл ирж гэж бодоод буцаад зүйрмэглэх аядсан. Унтлагын өрөөнд орж ирэхгүй удаад, гал тогооны өрөөнд үл мэдэг чимээ гараад байхаар нь чамайг тасраад явж чадахгүй байгаа юм байх гэж бодоод босож очоод гал тогооны гэрэл асаатал нүдэндээ итгэхээргүй зүйлийг олж харсан.

Эхнэр маань нэг танихгүй эрэгтэй хүнтэй хувцас үгүй, гал тогооны ширээ түшээд загас наадуулах ажил хийгээд зогсч байсан. Хоёулаа уучихсан. Үнэндээ шоконд орж, зүүд мэт л санагдсан. Эхнэр маань гэртээ танихгүй эрэгтэй хүнтэй ёс бус үйлдэл хийж, адгуус шиг авирлаж байхыг нүдээр харах байтугай төсөөлж ч байсангүй.

Гэрэл асч, намайг зогсож байхыг хараад чи цочиж үүдний зочны 00-ын өрөөрүү орилоод гүйсэн. Би чамайг нэг алrадаад нөгөө нөхрийг барьж аваад балбачuхсан. Айлын гэрт эхнэрийг нь эзгүйчилсэн завхаu эр ум хумгүй хувцасаа эгэлдэрсэн болоод гутлаа ч өмсөлгүй, өвлийн хүйтэнд хувцасгүй, манай гэрээс зугтаж гарсан.

Тэр эрийг гарсных нь дараа нэг утас дуугараад байхаар нь олоод хартал “Түмээ” гэсэн дугаар дуудаж байсан. Аваад чагнатал чиний зугаацсан (манайхаас гуталгүй зугтаж гүйдэг) эрийн эхнэр нь байсан. Самуун м унаг нөхөр ум хумгүй зугтахдаа утсаа орхисон тул эхнэрт нь бүх үнэнийг нь хэлээд тавьсан. Эхнэр нь “Ямар муухай юм”, “балиар амьтан” гэж орилоод л үлдсэн.

Энэ хооронд чи хувцасаа ашгүй өмсчихсөн, “ичсэн хүн, юу ч хийхэд бэлэн” гэгчээр утга учиргүй маргаан өдөж , намайг хэлэх, хэлэхгүй үгээр хэлж, агсарч надтай маргаан хийж эхэлсэн. Ээж рүүгээ залгаж, намайг гар хүрлээ гэж хэлсэн. Бас миний хажууд аав руугаа залгаад “Цацка надад гар хүрлээ” гээд уйлж унжиж байсан.

Худлаа яриад байхаар нь би утсыг нь булаагаад аавд нь манай гэрт сая болж өнгөрсөн үйл явдлыг хэлэхэд “яадаг ээж шигээ П вэ “ гээд утсаа тасалсан. Удалгүй ээжийнх нь дуудсан цагдаа ирж бид 2-ыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж мэдүүлэг авсан юм.

Би ч үнэнээ хэлсэн, хар ус сархад уугаагүй, эрүүл байсан тул намайг цагдаа гэрт буцаасан. Чи үнэнээ хэлсэн эсэх нь эргэлзээтэй. Ч.Ундрам уучихсан байсан учраас цагдаа эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх рүү ачаад аваад явсан.

Айл гэрийг эрээ цээргүй бу3арладаг, мунаг эрийг сүүлд мэдсэн. Шөнө орой хүртэл хамтдаа зугаацаж, идэж ууж, манай гэрт ирж хурьцал хийж байсан нөхөр бол МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар байсан юм билээ.

Энэ хүн өнөөдрийг болтол МУИС-д захирал хийж, олон мянган оюутны өмнө хичээл зааж эрдэмтний дүрээр залрах ёс суртахууны эрхгүй гэж би хувьдаа үзэж байна. Ч.Ундрам түүнийг нэг бус удаа гэртээ авчирч ийм үйлдлээ хийдэг байсан бололтой.

Ч.Ундрам, чи ч гэсэн түүнтэй олон жил явалдснаа хүлээн зөвшөөрсөн,баригдсаныхаа дараа ч уулзаж, учирсаар байсан юм билээ. “Муу юм модон улбаатай” гэгчээр бидний амьдралыг нэг л өдөр орвонгоор нь үгүй хийсэн хүмүүс бол Д. Заяабаатар, та хоёр.

Маргааш өдөр нь чи эрүүлжүүлэхээс гарч ирээд надаас уучлалт гуйсан. Чамайг УИХ-ийн гишүүнээр горилж буйг чинь мэдэж байсан учраас хүсэлтийг чинь хүлээн авсан.

Гэр бүлээ цуцлуулбал УИХ-д өрсөлдөх нь лөөлөө болох болохыг чи хамгийн сайн мэдэж байсан. Чиний карьерыг бодоод би чиний тэнэглэл, мунаглалыг уучилж, өнгөрснөө ардаа үлдээж, цааш явья гээд 2-уулаа уг нь цаашаа алхсан. Чи ч хүссэн зүйлээ авч, УИХ гишүүн болсон.

Чиний надад барьсан “бэлэг”-ийг хэрийн эрэгтэй хүн харах байтугай сонсоод жигшил, зэвүүцэл нь төрнө. Над шиг тэвчиж, чимээгүй өнгөрөөх байтугай, гэнэтийн цочролоо барьж дийлэхгүй юу ч хийж мэднэ. Би үнэхээр цочирдсон хэдий ч тэр үед ухаанаа барьж, эрүүл саруулаар хандсан юм шүү.

УИХ-ын гишүүн болсноос хойш чиний надтай харьцах харилцаа, хандлага, гэр орондоо тавих анхаарал бүрмөсөн өөрчлөгдсөн. Юун нөгөө гэмт хүн гэлбэлзэх, эсрэгээр бүр намайг дээрэлхэж эхэлсэн. Чиний амнаас байнга “Чи ямар ч үнэ цэнэгүй”, “ажлаа өгөөд зайл” гэх доромж үг сонсоно.

Намайг ядуу гуйлгачнаар байнга дуудаж, загинаж, омогдож, аархах болсон. Бүр хүүхдүүдийн минь дэргэд аавыг нь элдэвээр хэлж, гутаана. Уг нь 14 жилийн өмнөх миний сонголт ээжтэйгээ өссөн, жирийн нэг охин байсан юм шүү. УИХ гишүүний эрх мэдэл, алдар нэр, баян хадам аав аль нь ч байгаагүй юм.

Аав нь гэнэт баяжаад, өөрөө гишүүн болоод ирэнгүүт хажуу дах хань ижил нь гологдож эхэлсэн юм шиг байгаа юм. Чи өмнөхөө бүгдийг үгүйсгэж, намайг гутаах далд сонирхол нь улам тод болж, завхайрлаа зөвтгөх бүх зүйлийг эрх мэдлээ ашиглан хийж байгаа, цаашид ч хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.

“Аальгүй авгай гэрийн шившиг” гэдэг монгол ардын зүйр үгийг сайн цээжлээрэй. самуун, эрээ цээргүй завхайрлыг албан тушаал, нэр алдарын оргилд хүргэх “шидэт дохиур” , түүндээ хүрэхийн тулд хэнийг ч өвөртөө оруулдаг, ордог байдлыг чинь эрүүл ухаантай хүмүүс жигшинэ.

Тийм хүмүүс чиний эргэн тойронд, дээдсийн хүрээлэлд цөөхөн байж болох ч жирийн хүмүүс бидний дунд харин ч олон байдаг юм шүү. Яг үнэндээ, чиний ЗАВХАЙ ЗАЙДАН ЯВДАЛ-ыг олон жил тэвчлээ. Өмнө нь жирийн нэг бүсгүйн алдарт хүрэх зам гэж “өршөөл нигүүлсэл”-ээр харж, уучилсаар ирсэн бол одоо чи аль хэдийн нийтийн анхааралын төвд орж, ёс зүй үлгэрлэн барих, хэрэгжүүлэх төрийн түшээ болжээ.

Монгол төрийн өндөр суудлыг өөр шиг чинь завхаu хүүхэн зайдалж, өргөн олноо хуурч байгаад үнэндээ гутарч байна. Чиний сонгогчидоо хууран мэхэлж байгааг, чиний худал төрхийг, чиний ёс бус зүйлийг гэрчилж, таниулах нь нэг ёсны надад оногдсон “бурхны даалгавар гэж би ойлгож байна. Надад чам шиг худал ярих, хууран мэхлэх араншин байхгүй.

2. Миний хувьцаа эзэмшдэг компани болох “Хөнгөнбетон”ХК эцэг, эхээс минь өртэй ирснийг чи сайн мэдэж байгаа. Цагтаа, энэ компани чи биднийг олон жил тэжээж, чи ч бал бурмыг нь надаас илүү хүртсэнсэн. Азаар, чиний аавын нүүрсний уурхай ажилд орж бүгдээрээ л баярлацгаасан.

Удалгүй би аавын чинь “Саруул шилтгээн консракшн ”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, их хичээж ажилласан. Гүйцэтгэх захирлын гэрээг аавтай чинь байгуулж, ашгийн 20 хувь хүртэхээр тохирсон. Би ч баяртай хүлээж авч, дотроо тоо бодож 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно, 140 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм байна, үүнээс 20 хувь нь 8 тэрбум төгрөг болох юм байна.

Би, компаниа хүнд асуудлаас гаргачих хангалттай мөнгө олох юм байна гэж бодож, чиний болон хүүхдүүдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ажил төлөвлөсөн ёсоор сайхан явж байтал миний “Хөнгөнбетон” ХК-ны ХАС банкнаас авсан өр шахагдаж, би ааваас чинь зөвшөөрөл авч 3.7 тэрбум төгрөгний хөрөнгийг Хас банк болон бусад өр төлбөрүүдэд өгч гал намжаасан.

Бас өөрийн хувь хүнтэй холбоотой 1.6 тэрбум төгрөгийг мөн л аавын чинь зөвшөөрлийн дагуу гаргаж асуудал шийдсэн. Мэдээж зүгээр аваагүй.Төлж ч байгаа.Өнөөдрийг болтол манай “Хөнгөнбетон” ХК нь танай аавын “Саруул шилтгээн констракшн” ХХК-д бараа материал нийлүүлж, өглөгөө багасгасаар яваа.

Энд тодруулж, нэмж хэлэхэд би хажуудаа хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй санхүү эрхэлсэн захиралтай ажилласан. Тэр нь хадам аав Ч.Чинбатын дүү. Бид хоёр зэрэг зурж байж гүйлгээ хийдэг, зарлага гардаг журамтай байсан учир чиний хэлээд байгаа шиг “хулгай хийх” боломж надад байгаагүй юм.

Байсан ч би тийм зүйл хийхгүй. Чи түүнийг маш сайн, мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Төсөл дуусахад миний хүртэх ашгаас дээрх тооцоо хасагдахаар ярьж тохирсон юм. Би дээрхи тусыг санаж, аавд чинь 22-ын товчооны төв зам дагуу, одоогийн зах зээлийн үнэлгээгээр 4 тэрбумд хүрч буй 4 га газраа үнэгүй өгье гэж хэлсэн байсан. Байдал ийм дээрээ тулсан тул одоо харин үнэгүй өгч чадахгүй, өрнөөсөө хасч тооцуулна, аавтай чинь ч энэ талаар тохирсон байгаа.

Аав чинь миний энэ газрыг 2020 оноос ашиглаад Био септикын үйлдвэр барьсан байгааг чи мэдэж байгаа. Мөн би өөрийнхөө хувьцааг нь эзэмшдэг “Хөнгөн бетон” ХК-ийн өр төлбөр дуусчихвал “Саруул шилтгээн констракшн” хотхоны нэмэлт санхүүжилтэнд барьцаа хөрөнгө болгож ашиглуулая гэж хүртэл хэлж ярьж, нэмэлт санхүүжилт хөөцөлдөж явж байсан юм шүү.

Уг төсөл мөнгөгүйгээс зогсонги байдалд орж би гүйцэтгэх захирлын хувиар 40-50 тэрбумын үнэлгээтэй өөрийн хувьцаа эзэмшдэг “Хөнгөнбетон” компаний газар, үндсэн хөрөнгийг барьцаалж мөнгө босгож, төсөлдөө нэмэр болох гэж сэтгэл, зүтгэл, гаргаад явж байхад хулгай хийсэн хэмээн харлуулж явдаг ямар аймар хүүхэн бэ.

Яг үнэндээ чамайг завхаuрч явахад би ар гэрээ тэжээх үүргээ хэнд ч нялзаахгүй, үр хүүхдээ асарч тойглоод хамаг цагаа өнгөрөөдөг байсан шүү. Ямар сайндаа айлын хүүхдүүд ээжээ гэж уйлдаг бол миний хүү ааваа гэж уйлдаг байлаа. Одоо ч 9 настай том эр болж.

Энд зориуд тэмдэглэн хэлэхэд, би компаниа өр ширнээс гаргах гэж зүтгэсний учир бол миний хувьцаа эзэмшдэг компани сайн явбал бидний дундаас гарсан хүүхдүүдэд өр ширгүй сайн хөгжсөн компани өвлөгдөн очих юм шүү дээ.

3. Эцэст нь чи бол хүч хэрэглэдэг хүн гэдгийг баримттайгаар хэлье. Хар ус их ууна, уухаараа орилж хашгирна, агсарна, хажууд нь хүүхэд байгааг үл тоож , элдэв муухай үг урсгана, өсвөр насны охинтой байж гэртээ эр авчирч эр эмийн ажил хийнэ, бас хүүхдүүддээ гар хүрнэ.

Хүүхдүүд чинь чамаас их эмээдэг болсон. Хүүхдүүдтэйгээ чи харьцаж чаддаггүй, хүүхдүүдийнхээ юу хүсч, мөрөөдөж байгааг мэдэхгүй, хүүхдүүд чинь чиний хайранд биш чиний өмч мэт “шоронд” амьдарч байна.

2021 оны 4 сарын 26-нд сархад уусан үедээ хүүгээ чи айлгаж гар хүрсэн, би маргааш нь цагдаад дуудлага өгч нэр нүүрээ бодоод болино байх гэж бодсон ч дуудлагаар ирсэн цагдаа чамайг биш намайг баривчлаад явсан.

Учир нь УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй учир цагдаа нар яаж ч чаддаггүй юм билээ. Би 3 цаг эрүүлжүүлэхэд суугаад гарч ирээд гомдлоо бичиж өгсөн боловч чи эргээд намайг дараmtалж, надаар бичиг хийлгүүлж, би худлаа ярьсан болж тус хэргийг хаалгуулсан.

Уухаараа ямар зан авиртай болдог талаар охин чинь хүртэл бичлэг хийгээд хадгалсан байна билээ. 2022 оны 4-р сарын эхээр чи охиноо бас гар хүрсэн баримтыг би энд баримт болгон тавьж байна. Энэ талаар би 108-д хүүхдийн талаар дуудлага өгсөн боловч чи бас ирээгүй, зүгээр утсаар яриад өнгөрсөн. Энэ хэргийг дээд шатны байгууллагууд нь хэрэгсээгүй.

Цагдаа, УИХ гишүүнд хэрэг үүсдэггүй юмаа гээд хэрэгсээгүй. Би дахин гомдол гаргана. Асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж, эцсээ хүртэл явна. УИХ-ын гишүүний дархан эрхийн доор миний хоёр хүүхэд ийм хүний гарт өнөөдрийг хүртэл цуг байсаар байна. Ийм бусармаг зүйлийг өөрөөрөө эцэслэж, ийм зүйлд өртөж байдаг мянга, мянган зүрхийг хамгаална.

Би, өнөөдөр эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний эсрэг хүүхдүүдийнхээ төлөө, тэднийхээ эрхийн төлөө, эцэг хүний хувьд, шударга үнэнийг тогтоохын төлөө тэмцэж байна. Шүүхээр гэр бүл цуцлуулахад УИХ-ын гишүүний дархан эрх, нүүрсний мөнгө нөлөөлөхгүй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн хүүхдийг ингэсэн нь баримтаар нотлогдож байхад цагдаа яаж ч чаддаггүйг биеэрээ үзлээ. Би бие махбод, сэтгэл, оюунаараа хэцүү байдалд орж, завхай зайдан явдалд гэр бүлээ алдсан ч нийгмийг эрүүлжүүлэхэд эрх мэдэлтэн, мөнгөнийхэнтэй тэгш бус гараан дээрээс үнэн, шударгыг тогтоолгох гэж буй монгол улсын жирийн иргэн, хүүхдийнхээ төлөө шүүхэд заргалдах гэж буй жирийн нэг эцэг байна.

Би шударга, хараат бус шүүхийг хүсч байна. Үндсэн хуулийн 14-р зүйлд заасан, “Хүний эрхийн түгээмэл тунхаг”-т язгуур эрхийг тунхагласан тэр л зүйлийг, нийгмийн харилцаанд буй тэгш бус, албан тушаалын давуу байдлыг устгаж, хүн гэх эрхэм оршихуйг хүндэтгэдэг болгохын төлөө өөрийн нэр төр, алдар хүндийг золин байж, айж эмээх, сүрдүүлэг, доромжлолыг үл огоорч дуугарч байна.

Нэг нь илүү эрх мэдэлтэй, буруутай нь илт байхад цагдаад очиж шалгуулдаггүй, дархан эрхтэй УИХ гишүүн. Нөгөө нь ямар ч эрх мэдэлгүй, хувиараа бизнес эрхлэгч жирийн нэг монгол залуу хоёр эн тэнцүү бус гараан дээрээс шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж байна.

Зүй нь монгол улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой, энэ зарчим над дээр анхнаасаа үйлчлэхгүй байна.

Иймд, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ёс зүйт төрийн түшээ болох эрхэм гишүүнийг УИХ гишүүний халдашгүй дархан эрхээс түдгэлзүүлж, тэгш байдлыг хангаж өгнө үү? хэмээн УИХ-ын гишүүд, Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий прокуророос хүсч байна.

Мөн үйлдэл, үг нь зөрөөтэй, гэр бүлийн ариун ёсыг умартагч, самуун явдлаар ажил үйлсээ тордож,албан тушаал, эрх мэдэлд хүрэх гишгүүр болгогч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлаар нийт монголын ард түмнээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхний сонгосон эрхэм гишүүдэд хүртэл нь энэ мэдээллийг түгээж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Бид, УИХ гишүүнийг сонгож болдог бол бас буулгаж чаддаг байх хэрэгтэй. Ард түмэн хүчтэй юу? албан тушаалтан хүчтэй юу? гэдгийг харах цаг ирлээ.  

Хүндэтгэсэн: Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн эцэг Б.Наранцацралт” гэсэн байдаг.

Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрам үүнд нь тайлбар хийхдээ:

“15 жил ханилсан хань, 2 хүүхдийн маань эцэг худал түүх зохиож, гэр бүлийн хүрээнд гарсан асуудлыг олон нийтэд цацсан байгааг олж үзээд хэлэх үг олдохгүй байна.

Юун түрүүнд зөвхөн манай гэр бүлд төрснөөс өөр буруугүй 2 хүүхдээсээ уучлал хүсмээр байна. Ээж нь та нарыгаа бүх зүйлээс хамгаалж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсдэг. Гэвч чадсангүй. Уучлаарай.

Төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүртэл надтай хамт баярлах үед нь баярлаж, зовох үед нь зовж ирсэн эцэг, эхээсээ уучлал хүсье. Бид бусад хосын нэгэн адил алдах үедээ алдаж, баярлах үедээ баярлан амьдарч ирсэн. Гэвч өөрсдийн амьдралаа бид өөрсдөө биш Монголын Улсын шүүхээр, бидний туулсан амьдралыг мэдэхгүй олон нийтээр шүүлгэх болсондоо харамсаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл хүлээлгэн сонгосон иргэд сонгогчдоосоо уучлал хүсье. Миний үндсэн ажлаас илүү гэр бүлийн асуудал, хувийн амьдрал олон нийтийн анхааралд өртөж, маргаан мэтгэлцээний бай болсондоо та бүхнээсээ уучлал хүсье.

Салалтанд эртнээс бэлдэж, гэртээ камер байрлуулж сүүлийн жилүүдэд бичлэг хийж, түүнийгээ хэзээ хаана ямар байдлаар ашиглахаа сайтар төлөвлөнө чинээ санасангүй. Та бүхний нүдэнд УИХ гишүүн гэж харагддаг боловч гэртээ очоод би хүний хань, хүүхдийн ээж.

Уурлахдаа уурлаж, баярлахдаа баярлаж явдаг жирийн нэг эмэгтэй. Гэхдээ энэ бүх зүйл миний бухимдлыг зөвтгөх шалтгаан болохгүй. Яагаад ингэж уурладаг, юунд бухимддаг шалтгааныг энд бичих шаардлагагүй болов уу. Учир нь хүний хувийн амьдрал хувийнх л байх ёстой гэж боддог.

Наранцацралтаа чи бид хоёр маргаж болно, салж ч болно. Гэхдээ биднийг үүрд гагнасан 2 хүүхэд маань бий шүү. Нэхэмжилсэн эд зүйлийг чинь өгч болно.

Гэхдээ ганц л зүйл гуймаар байна. Хүүхдүүдээ бод. Тэд өсч том болж байгаа. Айлын хүүхэдтэй үерхэж найзлана, нэг өдөр гэр бүл ч болно.

Тэр үед чиний энэ бүх үйлдэл, хүүхдийн маань амьдралд арилшгүй толбо болно гэдгээс хамгийн их санаа зовж байна. Тийм учраас би хувийн асуудлаа дэлгэж бичихгүй. Эрх мэдэл, эд хөрөнгө үүрдийнх биш. Үүнийг чамайг ойлгох ухамсартай хүн учраас бичиж байгаа юм шүү.

Удахгүй болох шүүх хуралд нотлох баримтаа үзүүлнэ. Түүний дараа шаардлагатай бол олон нийтэд мэдээлэл өгч болох ч хувийн амьдрал хувьдаа байх нь зөв гэж үзэж байгааг ойлгож, хүлээж авахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье.” гэж байсан юм.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
25 %
Angry
Angry
50 %
Surprise
Surprise
25 %
Previous post Театраасаа xaлагдсан Ө.Уянга Киргизийн театрт уригдан дуулж байна
Next post З.Октябрь: “Хүү минь аутизмтай юм аа, уучлаарай” гэхэд ийм хүүхэдтэй болсон нь чиний үйлийн үр гэж хэлж байсан
error: Content is protected !!