З.Октябрь: “Хүү минь аутизмтай юм аа, уучлаарай” гэхэд ийм хүүхэдтэй болсон нь чиний үйлийн үр гэж хэлж байсан

Read Time:3 Minute, 13 Second

З.Октябрь: “Яг одоогоос 3 жилийн өмнө хүүгээ аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлуулж байсан. Маш санамсаргүй байдлаар мэдсэн. Хүү маань 3 нас хүрчихээд хэлд ордоггүй, гэтэл хажууд нь ой гарантай дүү нь яриад байдаг. Тэгээд бүр гайхаад. Хүү маань тэгээд нэг л тоглоомоороо тоглодог, Буланд суугаад ээжтэйгээ л харьцана.

Хүүхэд хажууд нь ирэхээр орилоод ойртуулдаггүй. Гэхдээ яах вэ дүүтэйгээ бол харьцана. Тэгээд би яагаад ингээд байгаа юм болоо гээд учир шалтгааныг нь хайгаад олж өгөхгүй байсан юм. Тэгээд санамсаргүй байдлаар аавын минь дүү цэцэрлэгийн багш. Тэгээд нэг нийтлэл дээр нь аутизмтай хүүхэд хэлд оройтож ордог гэсэн зүйлийг олж уншаад. Тэгсэн яг миний хүүд илэрч байгаа шинж тэмдэг бүгд байсан.

Тухайн үед бие давхар байсан. 4 дэх хүүхдээ гаргах гэж байсан. Мэдээж тулгар биетэй ээж хүн тийм мэдээ сонсох мэдээж сэтгэл зүйн шоконд орно л доо. Хамгийн гол нь тэр үед цap тaxлын xөл хopионы үед бүх газрууд хаалттай, очиж үзүүлэх газар байхгүй их хэцүү нөхцөлд байдалд хүүгийнхээ өвчнийг олж мэдэж байсан.

Мэдээж амар байгаагүй. Тэр мэдээг сонссоноос болоод хугацаанаасаа өмнө төрчихсөн. Тэгээд хүүгээ аваад эрэл хайгуул хийгээд хугацаа алдаж болохгүй гэдгийг ойлгочихож байгаа юм. Тэгээд яах учраа олохгүй эрэл хайгуул хийж байтал тусгай үүргийн онгоц зарлагдаад 4 хүүхдээ аваад ганцаараа Турк улсыг зорьж байсан.

Тэгээд хэл мэдэхгүй, хүний нутагт 10 сартай, 2 настай 4 настай 15 настай охиноо аваад явж байсан. Эх хүнээс их л тэвчээр гарна л даа. Хүү маань гараад л шууд бархирна, гараад л шууд гүйнэ. Тэр болгонд хүний нутагт буудал олдохгүй, арай гэж нэг юм буудал олтол буудлаас нь чөлөөлж өгнө үү гэдэг ч юм уу. Такси барихаар хүүхэд чинь ийм байна гээд замын голд xөөгөөд буулгачихна.

Хүний нутагт байтугай Монголдоо хүртэл иймэрхүү сэтгэл cанааны гэмтэл авдаг байсан. Тэгээд л тулгар биетэй эмнэлэгт үзүүлэх гээд явж байхад хүү гараад л гүйчихнэ. Араас нь ноцолдоод гүйж байхад замын голд тэрийгээд хэвчихсэн хүүхдийг хүмүүс машинаа сигналдаад хөөе хүүхдээ аваач гээд тэгээд л авахын хооронд нэгийгээ яая гэж байж бас гэдсээ чирчихжээ гээд л муу муухайгаар хэлээд бүр хүний санаад оромгүй доромжлолуудыг би амсаж байсан.

Учирлаад хэлэх гэхээр чам шиг хүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байхдаа таарсан юм гээд бүр тэгж доромжилж байсан. Тэгээд иймэрхүү нийгэмд хүүхэдээ өсгөнө гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс хаана хөгжлийн бэрхшээлтэй хүнд илүү ээлтэй байна тэр газар улс руу тэмүүлдэг юм байна лээ.

Тэгээд найзуудтайгаа хүүхдээ гадаа тоглуулж байхад хөөе энэ хүүхдээ аваач хүүхэд хазлаа буруу үлгэр дууриал сурчих гээд байна гээд маш олон сөрөг хандлагуудыг авсаар байгаад эцэг эхчүүд найз нөхөдтэйгээ ч харьцахаа больж байгаа юм. Хамаатан садантайгаа ч харьцахаа больж байгаа юм.

Ийм маш олон кэйс байдаг. Энийг би өөрийнхөө нутагт ч өрөөлийн нутагт ч өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй нэгдээд гарц гаргалгаа хайгаад туулаад явж байхад хэцүү л байдаг. Туркэд явж байхад манай хүү метронд ороод орилоход “Хүү минь аутизмтай юм аа, уучлаарай” гэхэд зүгээр зүгээр гээд л инээмсэглээд их эелдэг ханддаг.

Гэтэл Монголд бол эсрэгээрээ сөрөг хандлагаар хүлээж авдаг. Би нэг өдөр Е мартад хүүтэйгээ явж байтал хүү маань 6 настай том болчихсон байсан юм. Тэгсэн зайрмаг авна гэж орилоод газар тэрийгээд хэвтчихсэн.

Манай хүү чинь чихэрлэг юм идэхээр ааш авиранд нь нөлөөлдөг, бид хоёр чинь хоолны дэглэм барьдаг. Тэгээд би хэсэг хугацаанд хүүгээ тайвширахыг хүлээгээд зогсож байсан хүмүүс эвэртэй туулай харсан юм шиг, хүүхэддээ гар хүрчихэв үү яачив гэсэн байдалтай. Тэгээд Хүү минь аутизмтай юм аа, уучлаарай та бүхэнд төвөг удаж байгааг ойлгож байна

гэхэд тэр зайрмагны лангуун дээр байсан эмэгтэй шууд хүүхдийнхээ нүдийг таглаад аваад явчихаж байгаа юм. Тэр үйлдэл надад аягүй аймар санагдсан. Хойноос нь би энэ халдварт өвчин биш гээд орилж байгаа байхгүй юу. Бүр нүдний нулимсаа барьж чадахгүй хоолой маань зангираад.

Монголд аутизмтай хүүхдийг яг л энгийн хүүхэд шиг хүлээж авдаг, энгийн хүүхэд шиг сурч боловсорч, тоглож наадах тэр эрх чөлөөг олгож хүлээн зөвшөөрдөг ийм нийгэм байгаасай л гэж хүсч байна. Тэгэхгүй дээрх шиг ийм сөрөг хандлага гаргаад байх нь бидэнд дaлд xүчиpxийлэлд автуулдаг” гэв.

Эх сурвалж: Zarig.mn

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ч.Ундрамын экс нөхөр Наранцацралтыг Заяабаатар шүүxэд өгчээ
Next post “Фокус” ТББ-ын тэргүүн Б.Туяа:Монголд Ceкcийн дараах тaмxu гэдэг тaмxu сурталчилсан хамтлаг иржээ, ээжүүдийн өмнөөс энэ хамтлагийг ирэхийг эсэргүүцэж байна
error: Content is protected !!