
Нарагийн МӨРӨӨДЛИЙН БАЙШИНГААР АЯЛАЦГААЯ
М.Нарантуяа буюу дуучин Нараг өдгөө танихгүй хүн байхгүй ээ. Тэрбээр улc төр сонирхогч, зөгийчин, артист гээд бүхий л салбарт харьяалагддаг гэхэд xилсдэхгүй. Учир нь түүнийг уншигч та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгч, нийгмийн идэвхитэн гэдгийн хэдийнээ мэдэх биз.

Тэр нөхөртэй болж бүл нэмээд удаагүй байгаа юм. Хосууд мөрөөдлийн байшингаа барьж байхдаа нэлээдгүй caaдтай нvvp тулсан. Тэгвэл тэд мөрөөдлийн байшиндаа хэдийнээ төвхнөөд авсан бөгөөд олны анхаарлыг татсан байшингаа дагагч нартаа бүрэн танилцуулжэээ.
Манай үүдний өрөө маань 3х3 хэмжээтэй 9м кв талбайтай үүдний хэсэг байгаа. Энэ хэсгийг манай Home sketch үндэсний тавилга үйлдвэрлэлийн компани маань хийсэн. Бид нар юмнуудаа ил тавихгүйгээр шкаф савандаа хадгалдаг баймаар байна гэсэн хүсэлтийн дагуу ийм гоё хийж өгсөн.

Маш гоёмсог маш хэрэгцээтэй тавилга байгаа. Ийшээгээ куртик хувцасаа хийчихнэ. Доор нь гутлаа тавьчихна. Эндээ өөр маш олон юмаа хадгалах боломжтой. Хажууд нь байгаа хэсэгт гоё сувинер маягтай юмаа хийгээд хадгалчихаж болно.

Энэ хэсэг бол зочдын хэсэг. Зочид орж ирээд айлын шкаф ухаад байх боломжгүй учраас зочдод зориулсан ийм өлгүүр хийсэн байгаа.

Би зөгийчин хүний хувьд цэцгээ шүтээд гэрийнхээ зүүн хойд хэсэгт, яг гэрт орж ирэнгүүт бадамлянхуа цэцгийг бадамлуулаад ингээд тавьсан байгаа.

Энэ манай гал тогооны хэсэг. Мөрөөдлийн гал тогоотой болсон. Энэ гал тогоондоо сэтгэл ханамж бүр дээд цэгтээ.

Угаалтуур маань маш их онцлогтой. Яагаад гэхээр эндээ царс модон гамбанзтай. Эндээ ногоогоо угаагаад эндээсээ шууд гаргаж ирж болно.

Манай гал тогоонд бас нэг гоё юм байгаа. Энэ нь хөшиг. Энэ хөшиг нь цэвэр модон хөшиг. Гэрлийг маш сайн хаадаг.

Манай гэрийн энэ хэсэг бол ерөнхийдөө ном уншлагын хэсэг гэж хэлж болно. Яг энэ хэсгийг тусгайлан захиалж, цонхийг нь төмөр арматураар чангалуулж хийсэн.

Энэ хэсэг бол миний мөрөөдлийн байшингийн маань хамгийн учир утга болсон хэсэг. Нэгдүгээрт хамгаалалтын үүднээс, хоёрдугаарт нар салхи, бороо шороо гэдэг үүднээсээ, гуравдугаарт, байгалийн үзэмжийг харахад ч юм уу маш олон давуу талтай. Хаан хөшиг компаниар бүх гадна цонхны хамгаалалтаа хийлгэсэн байгаа. Энэ удирдлагаараа бүх цонхны хамгаалалтаа дээшлүүлчихнэ.

Маш халуун өдрүүдэд энэ хаалтаа буулгачихаар сэрүү татаад их гоё. Хүйтэн өдөр хамгаалалтаа хаачихаар сэрүүнээс хүйтнээс маш сайн хамгаалдаг.

Энэ манай унтлагын өрөө. Тавилгын хувьд Туркээс авсан байгаа. Энэ манай хүүхдийн ор. Манай фэйсбүүкийн найзууд харж байгаа бол таньж байж магадгүй. 9 жилийн өмнө Бунжаа маань төрөөд энэ орон дээр унтаж байсан. 8 9 жилийн дараа дүү нь хэрэглэж байгаа.

Манай Бунжаагийн өрөө. Бунжаад ийм өрөө хийж өгнө гээд олон жил болсон. Хамгийн гол нь Бунжаагийн гол мөрөөддөг юм нь 2 давхар ор байсан.

Тэгээд хүүдээ зориулаад 2 давхар биш бүр 3 давхар ор хийж өгсөн. Яагаад гэхээр үеэлүүд нь ирж хонодог.
Энэ манай том өрөө. Камин зуухтай.

Угаалгын өрөө маань байна. Манай угаалгын өрөө бас 3х3 хэмжээтэй. Манай угаалгын өрөөний бас нэг онцлог нь цонхтой байгаа. Өдөр бол харагдах байдал үнэхээр гоё.

Угаалгын өрөөний хажууд маш гоё цэвэрхэн зохион байгуулалттайгаар манай харанхуй өрөөг шийдэж өгсөн. Харанхуй өрөөгөө агаар сэлгэхээр цонхтой хйиж өгсөн.


