
Т.Ганболд: Ерөнхийлөгчөө энэ тараасан Хөдөлмөрийн баатар, Гавъяатуудаа бүгдийг нь хурааж аваачээ
Хамар Т.Ганболд ямар ч цензургүй үнэлэмжгүй болёон цүнх барьж, ул долоосон нам дагасан нөхдөд өгдөг Хөдөлмөрийн баатар, Гавъяатуудаа хурааж ав хэмээн Ерөнхийлөгчид хандлаа.
Тэрээр “Ингэж ард иргэдээ дopoмжилж байгаа ийм өөдгүй хударгагүй, ийм хорлон сүйтгэх ажиллагааг бодитоор хийсэн энэ Голомтын Баясгалан, энэ Женко Х.Баттулга, гар хөл нь болж баахан Хөдөлмөрийн баатар, Гавъяат авсан нэг цүнхчид, задгай мөнгийг нь авя, шагналд авч яасан энэ ёс суртахуунгүй үйлдлүүдээ зогсоогооч ээ.

Хамгийн түрүүнд энэ Хүрэлсүх Ерөнхийлөгч өө. Энэ хөдөлмөрийн баатар гавъяатуудаа бүгдийг нь хурааж аваач ээ. Улс орноо бодооч ээ. Та нар миний өрөөнд харж байгаа байх. Энэ зургийг харж байгаа байх.

Энэ Хөдөлмөрийн баатар, саятан жолооч Ц.Самбуу гэдэг хүн. 44 жил 2 машинаар Зис 105 Зил 130 гэж хоёрхон машинаар хоёр чиргүүлтэйгээр, хоёр сая км, тус тус 1, 1 сая км явж ард түмэндээ хоол хүнс, бараа материалын тэр дэд бүтэц хөгжөөгүй цаг үед 1960 1970 1980 онд хөдөө орон нутагт хүргэдэг ийм ажил, тээврийн жолооч хйиж байсан хүн.
Би энэ хүн дээр төрж өссөн юм. Би 27 нас хүртлээ энэ хүнтэй хамт амьдраад миний гар дээр бурхан болсон юм.Би 5 настайгаасаа энэ хүний хажууд тээврийн жолоонд хамт кабинд нь явж тусалж, гар хөлийнх нь үзүүрт зарагдаж байсан юм.
Энэ миний үлгэр дууриал болсон хүн. Ингэж байж хөдөлмөрийн баатар авч байсан юм миний өвөө. Одоо төрийн өндөр хангамж, ард түмний мөнгөн дээр, өндөр машин, хангамж эдлээд, цүнхчин хийгээд, хулгай луйврынх нь эрэг шураг хийгээд тэгээд авдаг Хөдөлмөрийн баатар, Гавъяат.

Ийм ичгүүргүй юм гэж энэ нийгэмд байж болох уу. Тэгээд нөгөөдүүл нь ичихгүй нэг Монгол дээл, нэг муу шляп малгай тавьчихсан, тэрийг аваад, зүүгээд ах дүү хамаатан садан тойрчихсон тосож аваад л.
Ийм муухай завхрал ийм тэнэглэлээ одоо зогсоох хэрэгтэй. Наад захын хамгийн хийх ёстой, хамгийн жижиг зүйл бол энэ. Энэ социализмын үеийн хүн зах зээлийн эдийн засагт биш, төлөвлөгөөт эдийн засгийн үед зүгээр цалингаар ажиллаад бусаддаа үлгэр дууриал болгохын төлөө тухайн хүнийг бас бусдын үлгэр дууриал болгох гэж ажиллуулж тэрнийх нь төлөө доллар, мөнгө хаус биш, одон медаль өгч байсан тэр цаг үе өөр.

Өнөөдөр зах зээлийн эдийн засагт хүн бүр өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж байгаа. Төрд ажиллаж байгаа хүмүүс төрийн хангамж, цалингаа авч байгаа. Энэ хүмүүс яахаараа одон медаль авч, Хөдөлмөрийн баатар, Гавъяат болоод байгаа юм. Ийм юм байх ёсгүй ээ. Энэ өөрөө асар том логикгүй, ойлголтын асар том төөрөгдөлд байгаа зүйл байхгүй юу.
Үүнийг баадууруулж, өөхшүүлж, үүнийг наймаа хулгай, хуйвалдааны шагнал, долоолтын шагнал, цүнх барьсны шагнал болгодог энэ сүүлийн олон Ерөнхийлөгч дээр ийм завхрал үүслээ шүү дээ.

Тэгэхээр энэ нөхцөл байдлаа адаглаад засах боломж байгаа юу. Ард иргэдийг бухимдалгүйгээр. Байна. Энэнээсээ эхлэх хэрэгтэй шүү дээ. Энэ хөдөлмөрийн баатар энэ Гавъяатуудаа одоо хүчингүй болгооч ээ. Энэ хулгайч нарт өгсөн хөдөлмөрийн бааар, гавъяатуудаа хураагаач ээ”гэв.
