У.ЦОГТБАЯР: ЭХНЭРТЭЙГЭЭ ХАМТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА

Read Time:39 Second

Жүжигчин У.Цогтбаярыг архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад уг мэдээлэл үнэн гэдгийг хэлсэн юм. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс У.Цогтбаяраас уг асуудлаар мөн тодрууллаа.

Тэрбээр, “Би яг одоо эхнэртэйгээ хамт цагдаагийн байгууллага дээр мэдүүлэг өгч байна. Магадгүй Боловсролын Зээлийн сангийн асуудал болон жагсаал цуглааныг намжаах зорилгоор намайг ингэж байж болзошгүй. Ямар ч байсан би дахиад л цагдаа дээр дуудагдчихлаа.

Үргэлж ийм чухал өдөр дуудагддагийг гайхахаа болиод удаж байна. Цагдаа дээр яриа өгөхгүй байх талаар ярилцаж, гарын үсгээ зурлаа. Би маш их гайхаж байна. Нэгхэн өдрийн дотор хэрэг үүсгээд шүүх хурал нь болох юм уу, мэдэхгүй байна. Байцаагч нартайгаа уулзаж байна. Ямар ч байсан тийм зүйл болоогүй. Мэдэхгүй байна” гэх мэдээллийг өглөө.

Happy
Happy
100 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Хийлч Дээгий: Манай баячууд гэхдээ үнэхээр өлөн юмаа. Улс төр сонирхдоггүй ч үнэхээр бухимдаад байна
Next post Екатeрина: Oхиноо 100 хоног өндөг шиг л дарж зочид гийчид авалгүй нас дарлаа
error: Content is protected !!