“Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг алдарт эхийн одон авлаа

Read Time:51 Second

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн баярыг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрөөс эхлэн алдарт эхчүүдэд одон гардуулж байна.

Энэ үеэр “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг өнөөдөр алдарт эхийн хоёрдугаар одон авчээ.

Холбогдох хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.

Алдарт эхийн одон хүртсэн ээжүүдийн төлөөллөөс сэтгэгдлийг нь хүргэе.

Жүжигчин Г.Чулуунцэцэг “Манай гэр бүл 1-12 насны дөрвөн сайхан хүүхэдтэй. Өнөөдөр Алдарт эхийн II одонгоор энгэрээ мялааж байгаадаа баяртай байна. Одон авч буй бүх сайхан ээждээ баярын мэнд хүргэе. Удахгүй болох Эх үрсийн баярын мэндийг бяцхан үрсдээ мөн хүргэж байна. Энэ шагналыг авахад хүчин зүтгэсэн нөхөртөө баярлалаа (инээв). 

Хүүхдүүдийг маань хараад өгдөг хүнтэй байх тун сайхан. Ар талыг минь баттай харж үлддэг ээж нартаа, ханьдаа маш их баярлалаа. 

Өөрийнхөө болон Монголынхоо бүх сайхан ээжид Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье. Урт насалж, удаан жарган, эрүүл энх байгаарай гэж хүсье” хэмээв. 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
33 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
67 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Previous post ЦХХХ-ийн дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ: Аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэндээ
Next post Тайзнаа эргэн ирсэн Агиймаа
error: Content is protected !!