
Төв аймгийн Зуунмод хотод битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбай нээгджээ
Төв аймгийн Зуунмод хотод битүү дээвэртэй хөлбөмбөгийн ийм гоё талбай нээгдэж багагүй хугацааг үдэж байгаа юм байна. Өндрийн хувьд дээшээ 27 метр буюу есөн давхар байшинтай адилхан, талбайн урт нь 100 метр, өргөн нь 70 метртэй олон улсын стандарт талбай гэсэн үг.

Гадаа ямар ч хүйтэн, халуун байсан гэсэн дунджаар 10 гаруй хэмээ барьдаг юм байна.
Бас нэг гоё зүйл нь нэг зэрэг 70 хүртэлх хүнд үйлчлэх байр, хоноглох өрөө, 80 хүртэлх хүнд үйлчлэх хоолны газар, 40 орчим хүний хурлын өрөөнүүдтэй юм байна. Спорттой холбоотой бизнес, сургалтын маш олон арга хэмжээг хослуулан хийх боломжтой ажээ. Дараа нь заавал гэр бүл, хамт олноороо тухтай ирэх газар байна.

Олон Улсын Тусгай Олимпын хороо болон Зүүн Азийн бүсийн удирдлага Монголд бүсийн хэмжээний төдийгүй дэлхийн хэмжээний уралдаан тэмцээн зохион байгуулахад бэлэн болсон байгааг онцолж, удахгүй бүсийн спортын тэмцээн болон удирдлагын хурал зөвлөгөөнийг Монголд хийх ёстой гээд хэлэлцээд явлаа даа.

Энэ төвийн хамт олон Монголын Тусгай Олимпын хөлбөмбөгийн баг тамирчдыг хүлээн авч эндээ байрлуулан Берлинд болох зуны олимпын бэлтгэлийг хангуулж байна.
Баярлалаа!

More Stories
Их тэнгэрийн ам руу бие зассан хятад иргэдийг албадан гаргажээ
БНХАУ-ын хоёр иргэн "Их Тэнгэрийн ам" цогцолборын гадна бие зассан талаарх мэдээлэл цахим орчинд гарч, олны дургүйцлийг төрүүлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас...
СЭМҮТ: ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛСАН, манайхаас иргэн Нямаагийн тухай мэдээлэл оруулаагүй
Үйлчилгээний байгууллагын ажилтантай зүй бус харилцаж, олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа иргэн Ж.Нямаагийн зургийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн...
“Их Тэнгэрийн ам” цогцолборын гадна бие зассан БНХАУ-ын хоёр иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ
БНХАУ-ын хоёр иргэн "Их Тэнгэрийн ам" цогцолборын гадна бие зассан талаарх мэдээлэл цахим орчинд гарч, олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Тэгвэл...
ТАЛИЙГААЧ ОХИНЫ ААВ:Миний зовлонгоор жаргал битгий хийгээрэй. Миний жаахан охиныг босгоод ирээч дээ, гуйж байна. Хэрэв тэгж чадахгүй бол би хэнд ч, юу ч хэлж чадахгүй
Долоон настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн аймшигт хэрэг гараад байна. Тэр бүү хэл охиныг хүйчирхийлж, амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь...
Та нарыг хутгална шүү. Би маслоны хутгатай яваа. Хохь чинь шүү” хэмээн хэлж байсан гэжээ
Хижээл насны эмэгтэй GS25 дэлгүүрийн ажилтан руу халдаж, хэл амаар доромжлон бухимдаж буй бичлэг цахим ертөнцөд тархаад байна.Туг.мн сайтаас тухайн...
Д.Кекүшюүзанбатбаярт 15 хоног баривчлах шийтгэл оноожээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Кекүшюүзанбатбаярт холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэж шийтгэл хүлээлгэсэн байна....
Average Rating