GS25 дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Д.Нямаа нь залилангийн хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан уу

Read Time:42 Second

“GS-25” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэйг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан.

Тэгвэл үйлчилгээний ажилтантай зүй бус харьцсан гэх иргэн Д.Нямаа нь  Боловсрол судлаачдын холбоо ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд  залилангийн хэргээр шүүхээс 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх мэдээлэл цахим орчинд ил болов. Энэ нь шүүхийн нээлттэй мэдээлэлд байсан аж.

Тодруулбал, жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх Улсын дээд шүүхийн шийдвэр 2013 оны зургадугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат зэргийг хуурамчаар үйлдэн 23 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонсож байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг цагдан хоригдсон 474 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцсон учир жил орчмын өмнө суллагдсан аж.

Шийхийн шийдвэрийн эндээс үзэх боломжтой. 

Happy
Happy
0 %
Sad
Sad
8 %
Excited
Excited
8 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
83 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ц.Бат инженер “Шилэн” Цогоог С.Батдөлийн 7.3 тэрбумын жинхэнэ эзнийг мэднэ гэжээ
Next post МУГЖ Баттулга буюу Аглуугийн эхнэр, жүжигчин Б.Оюунчимэг Алдарт эх боллоо
error: Content is protected !!