“Их Тэнгэрийн ам” цогцолборын гадна бие зассан БНХАУ-ын хоёр иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ

Read Time:43 Second

БНХАУ-ын хоёр иргэн “Их Тэнгэрийн ам” цогцолборын гадна бие зассан талаарх мэдээлэл цахим орчинд гарч, олны дургүйцлийг төрүүлээд байгаа. 

Тэгвэл БНХАУ-ын хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ дагуу тухайн хятад иргэдийг тус бүр нь 10 мянган төгрөгөөр торгосон байна. 

Happy
Happy
0 %
Sad
Sad
5 %
Excited
Excited
5 %
Sleepy
Sleepy
9 %
Angry
Angry
82 %
Surprise
Surprise
0 %
Previous post МУГЖ Баттулга буюу Аглуугийн эхнэр, жүжигчин Б.Оюунчимэг Алдарт эх боллоо
Next post СЭМҮТ: ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛСАН, манайхаас иргэн Нямаагийн тухай мэдээлэл оруулаагүй
error: Content is protected !!